АНУ: Монгол Улстай хамтран шинэ коронавирустэй ТЭМЦЭНЭ

2020 оны 03 сарын 24

Америкийн Нэгдсэн Улс Монгол Улстай хамтран шинэ коронавирустай тэмцэнэ гэж тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ мэдээллээ. Албан ёсны мэдээллийг хүргэе.

АНУ-ын Засгийн газар КОВИД-19 халдварын эсрэг тэмцэхэд зориулж Монгол Улсын Засгийн газарт 1.2 сая ам. доллар буюу 3.3 тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсныг Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам өнөөдөр мэдэгдлээ. Энэхүү дэмжлэгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар (ОУХА) дамжуулан олгох ба Монгол Улсын Эрүүл мэндийн яам (ЭМЯ), Монгол дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран халдвараас сэргийлэх болон халдварын үеийн хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр ажиллана.

Энэхүү тусламжийн хүрээнд эрсдлийн үеийн харилцаа холбоо, иргэд, олон нийтийн бэлэн байдлыг хангах тогтолцоог бэхжүүлэх, нэн хэрэгцээтэй хэрэгсэл, материалыг нийлүүлэх, ус, эрүүл ахуй, ариун цэврийн үйлчилгээг сайжруулах, тоон мэдээлэл ашиглан дүн шинжилгээ хийх чадавхийг дээшлүүлэх ажлууд хийгдэх юм.

 ОУХА-ийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр эмнэлгийн ажилтан, өвчтнүүдийн эрүүл мэндийг хамгаалах, лабораторийн чадавхийг дээшлүүлэх, өвчний дэгдэлтийн үеийн тандалт судалгаа хийх, чанартай эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески: “Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын стратегийн түнш гэдгээрээ бахархдаг бөгөөд өнөөдрийн энэ тусламж бидний бат бэх харилцааны тод илрэл мөн билээ. Монгол Улсын анд нөхөр бөгөөд гуравдагч хөршийн хувьд АНУ нь энэ хүнд хэцүү үед Монголын ард түмэнтэй хамт байх болно” гэж хэлэв.

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др. Сергей Диордица АНУ-ын ОУХА-д талархснаа илэрхийлээд “Энэ нь КОВИД-19 халдварын эсрэг хэрхэн хамтын хүчээ нэгтгэн үр ашигтай ажиллаж болохыг харуулсан тод жишээ юм” хэмээн онцлов.

Мөн тэрбээр “Монгол Улсад энэ өвчний тархалтыг тогтоон барих, түүнтэй тэмцэх ЭМЯ болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг дэмжин ажиллаж буй ДЭМБ-ын хүчин чармайлтыг улам нэмэгдүүлэхэд энэхүү санхүүжилт ихээхэн нэмэр болно” гэв.

Америкийн Нэгдсэн Улс нийгмийн эрүүл мэндийн салбарт хамгийн том хандивлагч байсаар ирсэн билээ. АНУ-ын татвар төлөгчид ОУХА болон Төрийн департаментаар дамжуулан энэ салбарт сүүлийн арван жилийн хугацаанд хүний амь аврах, өвчинд өртөх өндөр эрсдэлтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэлхийн улс орнуудын хүн амын тогтвортой байдлыг хангах зорилгоор нийт 90 тэрбум ам. доллар зарцуулсан байна. ОУХА-ийн санхүүжилтээр үхлийн аюулт өвчин үүсгэгчийн тандалт судалгаа, лабораториудын тогтолцоо, эрсдлийн үеийн харилцаа холбоог сайжруулах, үхлийн аюулт өвчинтэй тэмцэх ажлыг зохион байгуулах, бичил биетийн тэсвэрт байдлын аюулыг бууруулах зэрэг олон чиглэлээр үр өгөөжтэй хөтөлбөрүүд хэрэгжиж иржээ гэж ЭСЯ-ны мэдээлэлд өгүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.46.167) 2020 оны 03 сарын 27

Америк орныг бурхан ивээг дэлхийн тэргуулэгч орон оорсдоо хунд байгааг ч бусад улсад тусалж л байдан орон харин оноо орос ах нар гээд дуудуулдаг улс юу огов голоо цохиод монголыг яаж хогжуулэхгуй оорсдийн чадлаар боож хаахав гэд бодоостой манай оросоос оор оронд явж сурч ялгааг нь олоогуй сохроор дагагч нар ах нар минь биднийг аврана ахаа намайг ашиглаач гэх нь холгуй аль улс орны сайн муу талын мэдээд оордийн бодлогоор улсаа хогжуулээсэй дээ гэж

0  |  0
Mongol(202.9.46.40) 2020 оны 03 сарын 24

God bless America

1  |  0
Zochin (98.206.15.23) 2020 оны 03 сарын 24

Sain uil buhen delgereg.Bayarlalaa

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 24

ochyyhen tuslamj….busad ulsad terbumaar ni zygeer l osdog

0  |  2
Munkhtushig(202.55.188.35) 2020 оны 03 сарын 24

Sain tsag ireh boltugai! USA d bayarlalaa.

1  |  0
Munkhtushig(202.55.188.35) 2020 оны 03 сарын 24

Sain tsag ireh boltugai! USA d bayarlalaa.

1  |  0
Zochin(202.179.27.138) 2020 оны 03 сарын 24

Munguni hemjeegeer gej bodhod Frantsin novshirson elchin saydaas deer, bayarlalaa.

2  |  0
Зочин(64.119.16.23) 2020 оны 03 сарын 24

АНУ өөрсдөө вирусаа хурдан гайгүй болгоосой

3  |  0
зочин(77.111.247.10) 2020 оны 03 сарын 24

америк манайхад нааштай байгаа нь сайн зүйл шүү.\n

3  |  1
citizen(27.123.214.2) 2020 оны 03 сарын 24

Thank you, USA

3  |  0
Зочин(103.229.122.62) 2020 оны 03 сарын 24

Bayarlalaa.ta burendee uruul enh sain saihan buhniig husie

2  |  0
Top