Бодлогын хүүний өөрчлөлт ХАНШИД НӨЛӨӨЛӨХ ҮҮ?

2020 оны 03 сарын 19

Мөнгөний бодлогын хороо  бодлогын хүүг  1 нэгж хувиар бууруулсан. Бодлогын   хүүний энэ өөрчлөлт инфляц болон гадаад валютын ханшид нөлөөлж , төгрөгийг сулруулна  гэсэн зүйлийг зарим эдийн засагч хэлж байгаа.

Тэгвэл Төв банкны ерөнхийлөгч хэлэхдээ “2020 оны эхний хоёр  сард экспорт 30 хувиар, импорт 10 хувиар буурч, нийт гадаад худалдааны эргэлт өмнөх оны мөн үеэс 21 хувиар бага буюу 1,521 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 235 сая ам.доллароор буурсан хэдий ч гадаад худалдааны тэнцэл 21 сая ам.долларын ашигтай гарлаа.  Ковид-19 вирусний нөлөөгөөр манай нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны экспорт түр зогссоны зэрэгцээ Хятадын эдийн засгийн өсөлт сааран, дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ буурах хандлагатай байгаа нь экспортод сөргөөр нөлөөлж байна.

Гэхдээ цаашид экспортоо сэргээх нь хамгийн чухал бөгөөд Засгийн газрын зүгээс эхний алхмууд хийгдэж эхлээд байна. Вирусний  халдварын эсрэг аюулгүй байдлыг сайн хангасны үндсэн дээр нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг эхлүүлэх гэж байгаа нь зөв алхам гэж харж байгаа. Түүнчлэн түүхий эдийн зах зээлд бий болсон алтны үнийн өсөлт, нефтийн үнийн бууралт, Оюу толгойн хөрөнгө оруулалт валютын урсгалд дэмжлэг үзүүлнэ.

Тухайлбал, одоогийн байдлаар нефтийн үнэ 45%-иар буураад байна. Өнгөрсөн жил нефтийн үнэ дунджаар 64-65 ам.доллар байхад Монгол Улсын бензин болон дизель түлшний бүлэг барааны импортын төлбөр 1.2 орчим тэрбум ам.доллар байсан. Энэ жилийн хувьд нефтийн гэлтгүй нийт импорт ялангуяа хөрөнгө оруулалтын импорт үргэлжлэн саарна гэж хүлээж байна.

Төв банкны гадаад валютын нөөц манай улсын импортын 9 сарын хэрэгцээг хангахаар байгаа бөгөөд энэ нь олон улсын дундажтай харьцуулахад харьцангуй өндөр дүн юм. Мөн энэ онд төлөгдөхөөр хүлээгдэж байгаа томоохон өр төлбөрүүдийг валютын нөөц болон ханшид дарамтгүйгээр шийдэхээр ажиллаж байна" гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН -ыг дэмжиж байна!(202.9.46.198) 2020 оны 03 сарын 20

Бид монголчуудын эрх ашгийг дээдлэх ёстой юу, хэсэг бүлэг хүмүүсийн аюулгүй байдлыг аврах нь чухал уу. Эрх мэдэлтнүүдийн ар гэр, ах дүүг хамгаалах нь чухал уу, ард түмний эрх ашгийг хамгаалах уу. Тусгаарлагдаж байгаа иргэдийн бодит байдал ямар байна вэ. Хариуцлагыг ярих ёстой. Түүнээс гадна Засгийн газар иргэдийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулж байгаагаа зогсоох хэрэгтэй. Засгийн газар өчигдөр зээлийг ямар нэг байдлаар хөнгөлсөн асуудал биш. Хуримтлагдсан өр үүсч байгаа.

0  |  1
Top