Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өсжээ

2020 оны 03 сарын 19

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний хоёр сард урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 360.7 тэрбум төгрөгөөр буурлаа.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 439.2 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлөв.

Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 36.7 тэрбум төгрөгөөр, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 41.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Хоёрдугаар сарын тухайд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 99.6 тэрбум төгрөг буюу 8.8 хувиар буурчээ. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 11.5 хувь,  боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 3.8 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлөв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.67) 2020 оны 03 сарын 19

Боловсруулах аж үйлдвэрийн салбар гэж шинэ салбартай болчихсон уу. Анхааралтай бичээч. Ямар, ямар боловсруулах үйлдвэр хэдэн хувийн өсөл гарсан болж таарав. Ийм учир утгагүй мэдээ битгий бичээч.

0  |  0
Top