Гавьяат эдийн засагч, доктор Н.Дашзэвэг ноос, ноолуурын салбарт учирч болох эрсдэлийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Гуравдугаар сарын 15-наас нүүрс зөөж, 20-30 мянган жолооч, газрын тос зөөж өдөрт 60 орчим жолооч хилээр гарч, орно. Мөн газрын тосны компаниудын хятад удирдлага, ажилчид орж ирнэ. Эдгээр дээр нэмж, ялангуяа ноолуур худалдан авагч хятадуудыг оруулах хэрэггүй. Тэд ноолуурын ченжид, ченжүүд малчдад, малчид хотонд вирус дамжуулж болзошгүй. Энэ сүлжээнд нэг л вирустэй хүн илэрвэл сум, аймгаар нь ноолуур бэлтгэлийн ажлыг зогсоож, хөл хорио тогтоох эрсдэл байна. Иймд коронавирус хурдацтай тархаж буй энэ цаг үед вирусний голомт болсон Хятадаас ноолуур худалдан авагчдыг Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ жилдээ оруулахгүй гэдгээ Улсын Онцгой комисс яаралтай зарламаар байна.
Монголын ноос ноолуурын холбоо, томоохон үйлдвэрлэгчид, холбогдох яамд, агентлагуудын төлөөлөл, эдийн засагч эрдэмтэд оролцсон Ноолуурын зөвлөлийг яамны дэргэд сайдаар ахлуулан байгуулж, 7 хоног бүр нээлттэй хуралддаг болгож, төлөвлөгөө гаргаж ажиллах шаардлагатай. Уг зөвлөлөөс ноолуурын доод үнийг, талуудын сонирхлыг уялдуулах замаар тогтоож, жилийн турш баримтлах, гадагшаа гаргах угаасан ноолуурын үнийг ахиу байлгах, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 500 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг төр бэлдсэн байх үүрэгтэй.
Түүнчлэн боловсруулах үйлдвэрлэлийг хөдөө орон нутагт байгуулах, техник, технологийн хөрөнгө оруулалтын бага хүүтэй зээл бий болгох, тоног төхөөрөмжийг гааль, татвараас чөлөөлөх, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгөөс ноолуурын үйлдвэрүүдийг дэмжих шаардлагатай. Хэрэв Хөдөө аж ахуйн бирж Хятадын болон Европын үйлдвэрүүдээс угааж, самнасан ноолуур авах захиалга авч, урьдчилгаа төлбөр авах арга хэмжээ зохион байгуулбал төрөөс гаргах зээлийн хэмжээг бууруулна” гэлээ.
Сэтгэгдэл ( 8 )
Яг үнэнийг хэлэхэд ач холбогдол нь хэлж ярьж байгаа хүний сайхан муухайд биш хэлэлцэж байгаа асуудлын мөн чанарт байгаа юм л даа. Юм ойлгодоггүй тулга тойрсон бодолтой хүмүүс оюун ухаанаа хөгжүүлбэл өөрт нь хэрэгтэй юм даа хэ хэ
tun zob shuu.vniin negdmel neg sanaltai baih.. hodoo aj ahuin birjeer zarah geed l zondoo arga bii sh dee..
Энэ Дашзэвэг гуай ч нэх сайхан мундаг хvний дvрд чадварлаг тоглодог хvн дээ. Ачир дээрээ арчаагvй адгийн шаар шvv дээ.
Яг үнэнийг хэлэхэд энэ их муухай хүн шүү.
UUNIIGEE ENKHTUWSHIN UWGUND ALBAN YOSOOR KHELEKH KHEREGTEY, DASHZEWEGEE
маанаг хөгшин шүү. Малчны хотоор хэсэж ноолуур авдаг ядарсан хужаа гэж юу байхавдээ. Монгол чээнж нар эхлэж малчдаас цуглуулаад тэгээд луугар хужаа нарт хэдэн цаас нэмээд зардаг, эсвэл хятадуудын мөнгийг цүнхлээд явнашдээ
Зөв дэмжиж байна
ene unen shu haydad manai nool.r.g uur orond\n umdur uneer borluuldag yum bna lee ugna