Т.Ганболд ээжийгээ босгохоор зүтгэж яваа охидод байр авч өгөхөөр боллоо

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 07

12 нас гэдэг таны хувьд ямар нас вэ? Магадгүй таны хувьд ээж, аавын халуун хайранд, өлсөж цангахыг мэдэхгүй, бодож санах зүйлгүй, тоглож наадаж явсан үе байх. Харин 12 настай С охин хэвтэрт байдаг ээж болон бяцхан хоёр дүүгээ харж хандан, халамж, хүүхдийн мөнгөөрөө амьжиргаа залгуулж, том хүнээс дутахгүй амьдралаа авч явдаг.

“Том болоод эмч болно” гэж хэлэхдээ нүдэндээ гэгээн мөрөөдлөө гялбуулан ярих тэр бяцхан охиныг хараад өглөө сэрүүлгийн дуугаар залхууран босдог өөрөөсөө ичих шиг болсон юм.

Охины ээж Ц.Наранцэцэг 2012 онд согтуу жолоочийн буруугаас болж автомашины осолд орсон юм.  Осолдсоныхоо дараа нөхөртөө үүрүүлэн, эмчилгээ хийлгэж, ахин хөл дээрээ босож, амьдралын төлөө зүтгэж байсан ч 2016 онд түүний нөхөр нь автомашины ослоор нас баржээ.

Нөхрөө нас барсны дараа гурван үрээ тэжээж, гэдэс цатгалан, дулаан байлгах гэсэн эх хүний аугаа их тэвчээрээр ямар ч ажлыг гололгүй хийх болжээ.

Гэтэл барилгын газар ажиллаж, хүнд зүйл өргөснөөр ослын үеийн гэмтэл нь дахин сэдэрч, суумгай болсон байна. Гэрээс гарах нь битгий хэл алхаж, босож чадахгүй хүнд байдалд орсон түүнийг охид нь асарч тойлсоор өдийг хүрчээ.

Харин саяхан NTV телевизийн хамт олон тэдэнд туслах хандивын аян өрнүүлж эхэлснээр сайхан сэтгэлт хүмүүс халуун сэтгэлээр туслан, өдгөө Ц.Наранцэцэг том охинтойгоо хамт II төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

NTV телевизийн сурвалжилга олон нийтэд хүрсний дараа “Алтан Дорнод” ХХК-ийн захирал Т.Ганболд сошиал хуудаснаа хүүхдүүдэд туслахаа илэрхийлж байв. Тэгвэл өнөөдөр тэрбээр хэлсэндээ хүрч, хүүхдүүдийн ээжтэй биечлэн очиж уулзан, байр авч өгөхөөр болжээ.

Бяцхан нуруундаа хүнд ачаа үүрч яваа хүүхдүүд дулаан, аюулгүй байранд амьдрах болсонд хүн бүхэн баяртай байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Эх сурвалж: mazalai.com

Сэтгэгдэл ( 46 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(174.114.131.72) 2020 оны 03 сарын 14

Saihan setgeld ni Mash ih bayarlaj bn. Ajil amidral ni gegeen saihan buhneer arivjin delgerch yavaarai gej chin setgeleesee husie

0  |  0
Т.Алтанцэцэг(103.57.92.67) 2020 оны 03 сарын 11

Танд дахин дахин баярлалаа.Таныг хүүхдүүдийн буян заяа тэгшилж явах болтугай.Та улам сайн явах болно. Улс төр битгий хөөгөөрэй. Компаниа хөгжүүлээд ард олныхоо дунд амар амгалан яваарай. улс төрийн муухай хэрүүлээс ангид байсан нь дээр.

0  |  0
Zochin(202.179.4.242) 2020 оны 03 сарын 10

Sain uils delgereh boltugai

0  |  0
Гамбаа(202.179.31.30) 2020 оны 03 сарын 09

Заяа буян чинь дэлгэрч яваг

0  |  0
Зочтин(202.9.40.78) 2020 оны 03 сарын 09

Санаа сайхан заяа сайхан. Буян тань бум түмээр буцаж ирнээ.

0  |  0
Нямаа(59.12.208.189) 2020 оны 03 сарын 08

Ганболдоо үнэхээр өгөөмөр,өр зөөлөн сайхан хүн юмаа.Үргэлж өөрийг чинь дэмжиж байх болноо.Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос.

1  |  1
Irgen(59.12.208.189) 2020 оны 03 сарын 08

Jiriin ardiin dundaad tursun bizinesmin zaluu mun ch butantai,saihan setgeltei zaluu yum.Ajil uils chini urgelj devjin delgereh boltugai.Umnuus ni bayrlaad uilj l suuna.

1  |  0
Алтаа(202.55.188.82) 2020 оны 03 сарын 08

Сайхан сэтгэл дэлгэрэх болтугай Ганболдод баяр хүргэе.

2  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 08

NTV-iinhend ch bayariin mend hyrgie, bayarlalaa ta nar ard tymnii dund osol ayuliin yr dagavaraas bolj zovj yavaa irgediinhee tuhai medeelel hiij il gargaj olon niited medeelj ene ger byld tus bolloo …amjilt hysie tanai hamt olond bas

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 08

sain uils hiij bui saihan setgeltei hymyyst bayriin mend hyrgie, ene hoorhon ohinii ger byld saihan medee irsen goe odor bolloo doo

0  |  0
Цэцэг(122.201.21.69) 2020 оны 03 сарын 08

Урамтай сайхан мэдээгээр Мартын 8-ныг угтаж байна. Т.Ганболд гэдэг залууг би дотроо биширч явдаг.Тордайн хүү Тодорноо хө. Тэр бяцхан хөөрхөн, ухаантай, тэвчээртэй охинд:, Санаа сайхан бол Заяа сайхан Зовсон хүн жаргана гэдэг энэ бэлэг дэмбэрэлтэй үгийг илгээж байна

2  |  1
Tungaa(150.129.142.183) 2020 оны 03 сарын 08

Saikhan setgeltei zaluu ym

1  |  0
Сийлэгмаа(192.82.72.7) 2020 оны 03 сарын 08

Сайн үйлс дэлгэрэг Буян аривжих бллно

2  |  0
Чимэддорж(182.160.34.1) 2020 оны 03 сарын 08

Т.Ганболдыг олон хүн магтаж байгаа учир ажил чинь улам амжилттай болно гэдэгт итгээрэй. Сайн хүн гэж худлаа ярьдаг хүнийг бид ардчиллын 30 жилд ойлгож мангуурч ирсэн Одоо юм хийдэг бодит байдал дээр Ганболд шиг тодорхой зүйл хийж олны сайшаал магтаал хүртэж яваа хүмүүсийг сайн хүн гэж хэлдэг юм байна Ганболдоо баярлалаа чамд чи үнэхээр сайн хүн байна

4  |  0
sain bnaa.(103.57.93.193) 2020 оны 03 сарын 08

sain bna.. amjiltai ybaa sain zaluu daa.dorligjaviin mafiig ilchilsen hvn dee.daanch ni ubs-iin maf diildehgui bna.menget hulgaich nyamdorj l ariig daaj bgaa daa.gehdee ard tvmen medsen tul dorligjav met hol ybahgui dee..

4  |  0
Дарь(192.82.78.185) 2020 оны 03 сарын 08

Ганболдод талархан байр хүргэе. Амжилт хүсье.

3  |  0
эгэл(192.82.77.117) 2020 оны 03 сарын 08

Овоо шүү . Т.Ганболдод баярлаж байнаа аа ,ёстой мундаг

3  |  0
Ah (43.242.243.70) 2020 оны 03 сарын 08

Ganbold mundag uy yarih be denduu sain zaluu umbnaa

3  |  0
Нарантуяа(64.119.26.133) 2020 оны 03 сарын 08

Хөөрхий энэ бяцхан дэлхийнүүдэд тусалсны чинь хариу,өр нимгэн зөөлөн сэтгэлийн тань өлзий дүүрэн өгөөмөр хайр нь өөрийг тань нар мэт гэрэлтүүлнээ.Баярлаад барахгүй бна шүү дүү минь.

4  |  0
(202.179.27.41) 2020 оны 03 сарын 08

handiviin dansaa yavuulaarai gants hoyor tugrug yavuulj bainaa

1  |  0
zochin (202.9.40.33) 2020 оны 03 сарын 08

NTV televiz ALTAN DORNODIIN GANBOLD NARTAA TALARXAJ BAIHA.AJIL YILS NI ULAM BYR UUDRUG BUTEJMTEI BAIXIIG XUSEN ERUUE

3  |  0
Иргэн(192.82.72.196) 2020 оны 03 сарын 08

Ямар сайхан сэтгэл вэ? Ашгүй дээ. Сайн сайхан бүхнийг хүсье.

4  |  0
99999(103.20.152.50) 2020 оны 03 сарын 08

ГАНБОЛД ӨГӨӨМӨР, ӨРӨВЧХӨН СЭТГЭЛТЭЙ, САЙН ЗАЛУУ БАЙНА. БАЯР ХҮРГЭЕ. ҮЙЛС ЧИНЬ БҮТЭГ. ДОРЛИГЖАВЫН ЛУЙВАРДСАН ГЭХ МӨНГИЙГ БУЦААЖ АВААД ДАХИАД ИЙМЭРХҮҮ ЯДАРЧ ЗОВСОН ХҮМҮҮСТ ӨГЧИХВӨЛ ТҮМ БУМАН БУЯН БОЛНО ДОО.УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

4  |  0
Irgen(192.82.76.133) 2020 оны 03 сарын 08

Yamar sain yum be. Ganbold chamd ene huuhduudiin umnuus bayarlaj bn . Odoo eej ni sain emchluuleed edgereerei.

1  |  1
Зочин(66.181.189.101) 2020 оны 03 сарын 08

Үнэн болоосой

0  |  0
Оюун(182.160.1.114) 2020 оны 03 сарын 08

Т.Ганболдод баяр хүргэе.

1  |  0
Su ah(202.179.24.254) 2020 оны 03 сарын 08

Ганболд мундаг сайн залуу шүү. Мэдлэгтэй эрч хүчтэй ноён нуруутай тусархаг шаардлага сайтай гол нь эх оронч гээд олон сайхан чанар түүнд байдаг бололтой амжилт

4  |  0
Өндөр настан Амар(43.242.243.40) 2020 оны 03 сарын 08

ГАНБОЛД ӨГӨӨМӨР, ӨРӨВЧХӨН СЭТГЭЛТЭЙ, САЙН ЗАЛУУ БАЙНА. БАЯР ХҮРГЭЕ. ҮЙЛС ЧИНЬ БҮТЭГ. ДОРЛИГЖАВЫН ЛУЙВАРДСАН ГЭХ МӨНГИЙГ БУЦААЖ АВААД ДАХИАД ИЙМЭРХҮҮ ЯДАРЧ ЗОВСОН ХҮМҮҮСТ ӨГЧИХВӨЛ ТҮМ БУМАН БУЯН БОЛНО ДОО.УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

3  |  0
ganaa(103.10.21.40) 2020 оны 03 сарын 08

Gambold shi shvv bayrla

3  |  0
Зочин(66.181.184.116) 2020 оны 03 сарын 08

Ганболд буян уйлджээ Монголын тор хэзээ энэ согтуу балмад жолооч нараа нэг мосон цэгцлэх вэ Хичнээн хун амь насаараа эруул мндээрээ хохирох вэ Энэ ажилд коронагаас дутпхгуй хоронго хуч зарцуулаачээ Хол хориотой энэ уед шинэлэг байдлаар ажилламаар

3  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 03 сарын 08

xamar Ganbold xelsendee yag xurne bas tsaashid ch tuslana xaraarai

2  |  1
zochin(73.111.180.213) 2020 оны 03 сарын 08

yamar orobdmoor yum ve ?

0  |  0
saihan medee(77.38.148.28) 2020 оны 03 сарын 08

сайн залуу вэ.маш их баярлалаа

3  |  0
Зочин(192.82.75.220) 2020 оны 03 сарын 08

Ганболдод баярлалаа буян нь дэлгэрч яваарай.

5  |  0
Зочин(43.242.243.9) 2020 оны 03 сарын 08

За Ганболдоо хүүхдийн баярласан сэтгэлийн энерги чамд шингэж чи улам баяжих болноо сайхаан сайхан

7  |  0
Mugi (45.41.181.238) 2020 оны 03 сарын 08

Buyantai zaluu ve! Buh ajil uils ni buteg gej eruue!

2  |  0
Mugi (45.41.181.238) 2020 оны 03 сарын 08

Buyantai zaluu ve! Buh ajil uils ni buteg gej eruue!

5  |  0
Зочин (202.179.24.58) 2020 оны 03 сарын 08

Баяр хүргье !

4  |  0
A(202.9.46.103) 2020 оны 03 сарын 08

Mundag bn ganbold.

6  |  0
zochin(202.9.46.23) 2020 оны 03 сарын 08

Үнэхээр сайхан сэтгэл байна. Баярлалаа

4  |  0
Төмөр (66.181.189.102) 2020 оны 03 сарын 08

Мундаг залуу юмаа үйлс нь дэлгэрэх болтугай

5  |  0
Зочин(66.181.189.101) 2020 оны 03 сарын 08

Эр хүн шиг хэлсэндээ хүрээрэй

3  |  0
Иргэг(202.9.46.60) 2020 оны 03 сарын 08

Ганболд мундаг

4  |  0
Төмөрөө(66.181.189.102) 2020 оны 03 сарын 08

Мундаг залуу юм даа үйлс нь дэлгэрч явах болтугай

3  |  1
Ха(202.9.46.121) 2020 оны 03 сарын 08

Үннн боловуу?

1  |  0
Nd(66.181.188.45) 2020 оны 03 сарын 08

YAMAR SAIXAN MEDEE VE. GANBILD CHI ER HUN YUMA

5  |  1
Top