Мерьем Узерли: Би төгс ээж биш

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

“Аугаа зуун” киноны од, Хюрремийн дүрээр Туркт төдийгүй дэлхийд алдаршсан 36 настай Мерьем Узерли охин Ларагаа ганцаараа өсгөдөг билээ. Лара охин өчигдөр /2020.02.10/ зургаан нас хүрсэн байна.

“Аугаа зуун”-ы од бүсгүй Туркийн бизнесмен Жан Атешийн хүүхдийг төрүүлсэн билээ. Бизнесмен эр Мерьемийг жирэмсэн болсныг мэдээд орхин явжээ. Бүсгүй тухайн үед сэтгэл санааны хүнд цохилтод орсон ч удалгүй хэвийн байдалдаа орж, киноныхоо зураг авалтад эргэн ирсэн гэдэг.

Мерьем Узерли охиндоо Лара гэх нэр өгсөн юм. Мерьем охиныхоо зургаан насны төрсөн өдрөөр түүний нялх байхаас эхлэн зургаан нас хүртэлх үеийн зургуудыг оруулсан видео бичлэг хийж дэлгэжээ.

Тэрбээр “Зураан нас! Цорын ганц чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Миний зүрх сэтгэл, бүх зүйл минь! Миний хамгийн том хайр! Би төгс ээж биш. Төгс аав бүр биш. Гэхдээ чамайг хайрлах миний хайр туйлын үнэн! Бурхан чамайг болон дэлхийн бүх хүүхдийг хамгаалах болтугай. Төрсөн өдрийн мэнд хүргэе, Лара” хэмээн “Instagram”-даа бичсэн байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top