50-т болон 20 000 төгрөгийн шинэчилсэн дэвсгэрт гүйлгээнд гарлаа

2020 оны 02 сарын 10

Шинэчлэн сайжруулсан 50 төгрөг  болон 20 000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг өнөөдрөөс эхлэн банкуудад олгож, банкууд харилцагчдадаа олгох замаар гүйлгээнд гаргаж байгаа юм байна.

Нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50, 20 000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргаж буй аж.

Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой байх бөгөөд 3 хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон 3 хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болох нь

Шинэ 20 000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлог ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top