Насны хишиг, Одонгийн мөнгийг ӨНӨӨДӨР олгоно

2020 оны 02 сарын 10

Өнөөдөр /2020.02.10/  Насны хишиг, Одонгийн мөнгийг олгоно гэж  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлсэн.

Хоёрдугаар сард олгогдох халамжийн мөнгөний  олголтыг иргэдэд хүндрэл учруулалгүйгээр шийдвэрлэх үүднээс шат дараатайгаар өдрүүдийг товлоод байгаа юм.

"Цалинтай ээж" хөтөлбөрийн мөнгө хоёрдугаар сарын 18-нд олгогдох бол Хүүхдийн мөнгө 20-ны өдөр орох аж.

Тодотгоход, 2020 оны нэгдүгээр сарын 22-нд Засгийн газрын 25 дугаар тогтоолоор  халамжийн тэтгэвэр,  тэтгэмж, асаргааны тэтгэмжийг шинэчлэн тогтоож, хоёрдугаар сарын 1-ний өдрөөс тооцож, мөрдөхөөр болсон.

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 174 000  төгрөгөөс 188 000  төгрөг болж нэмэгдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэртээ асарч байгаа эцэг, эхэд 114 000  төгрөг олгож байсан бол 9100 төгрөгөөр нэмж, 123 100 төгрөг болгосон юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top