НӨАТ-ын мөнгийг иргэдийн дансанд ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2020 оны 02 сарын 10

Засгийн газрын хоёрдугаар сарын 4-ний хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын буцаан олголтын асуудлыг хэлэлцэж, 2020 оны хоёрдугаар сарын 10 буюу өнөөдрөөс эхлэн иргэдэд олгож эхлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдөр өглөөнөөс эхлэн иргэдийн баталгаажсан дансанд шилжиж эхлээд байна. 


Иргэдийн урамшууллын буцаан олголт олгож эхэлсэн 2017 онд нийт 499.7 мянган иргэнд 35.1 тэрбум төгрөг буцаан олгож байсан бол 2020 онд 911 707  иргэнд 148.6 тэрбум төгрөг буцаан олгох урьдчилсан тооцоо гарсан юм. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Сангийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу 911 707 татвар төлөгч иргэний 146,073,329,221.71 төгрөгийн албан татварыг баталгаажуулж дуусжээ. 

Албан татварын урамшууллын буцаан олголтыг олгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэл тооцсоны үндсэн дээр баталгаажуулдаг.

2019 онд Цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн 911 707 иргэний 485 сая баримтаас 20 мянган иргэний 16.8 сая баримтын мэдээлэлд системд автоматаар эрсдэл тооцжээ. Түүнчлэн 996 иргэний 2,105,794,600.15 төгрөгийн урамшууллыг "эрсдэлтэй" гэж тодорхойлон, нягтлан шалгаж байгаа аж.

Тухайлбал, бараа, ажил, үйлчилгээ борлуулагч тухайн аж ахуйн нэгжид ажилладаг этгээд /худалдагч, нярав, нягтлан бодогч гэх мэт/ иргэдийн худалдан авалтад цахим төлбөрийн баримтыг олгохгүйгээр өөрийн нэр дээр их хэмжээний баримт бүртгүүлэх, иргэдийн баталгаажуулаагүй өндөр дүнтэй баримтын мэдээллийг хууль бусаар олж, өөрийн нэр дээр бүртгүүлэх, худалдан авалт хийгээгүй боловч өөрийн компанийн ашиг, алдагдалд нийцүүлэн жилийн эцэст өөрийн компаниас e-barimt гаргуулж, буцаан олголт авахаар баталгаажуулах гэх мэт хууль зөрчсөн үйлдлүүд илэрснийг татварын алба нягталж, хуулийн хэрэгжилтийг хангахаар ажиллаж буй юм байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lhagvasauren(43.242.243.21) 2020 оны 02 сарын 10

Ondor vnetei barimt iheer vniin zorvvtei geed bna yamar uchirtai yu be

0  |  0
Top