Алтан бөмбөрцөг | Шилдэг эмэгтэй жүжигчин Рене Зеллвегер

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Холливудын шилдэг жүжигчдийн нэг Рене Зеллвегер “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагналыг хүртлээ. Тэрбээр ийнхүү тус наадмын шагналыг дөрөв дэх удаагаа хүртэж байгаа нь энэ юм.

Хамгийн сүүлд 2004 онд “Хүйтэн уул” кинонд бүтээсэн дүрээрээ уг шагналыг хүртсэнээс хойш 16 жилийн дараа дахин “Алтан бөмбөрцөг” хүртэж байгаа нь энэ ажээ.

Түүний тоглосон “Жюди Гарланд” кино зах зээлээс төдийлөн ашиг олоогүй ч Холливудын алтан үеийн содон төлөөлөл гэгдэх “Жюди Гарланд”-ын дүрийг гайхалтай бүтээсэн гэж шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.

“Олон шилдэг жүжигчидтэй нэр дэвшсэндээ баяртай байна. Жюди Гарландын гэр бүл, төрөл төрөгсдөд юун түрүүнд талархах нь зүйтэй. Тэр гайхалтай жүжигчний дотоод мөн чанарыг зарим талаар дутуу гаргасан бол тэднээс уучлал эрье. Кино багийнхандаа баярлалаа” гэж Рене Зеллвегер шагнал гардах үеэрээ ярьжээ.

Францын “Пате” болон Их Британийн “BBC” агентлагуудын хамтран хийсэн “Жюди” нэрт кино өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийснээсээ хойш 37.7 сая ам.доллар олоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top