Алтан бөмбөрцөг | Бред Питт туслах дүрийн шагналыг хоёр дахиа хүртлээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Холливудын нэгэн цагийн шилдэг жүжигчин болох Бред Питт 77 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг туслах дүрийн шагналыг хүртлээ. Тэрээр Квентин Тарантиногийн найруулсан “Холливудад нэг удаа” киноны Клифф Бүүтийн дүрээр дээрх шагналыг хүртсэн байна.

Бред Питт “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг туслах дүрийн шагналыг 1996 онд “12 сармагчин” кинонд бүтээсэн дүрээрээ хүртэж байсан юм.

Харин 2014 онд продьюсерын хувиар “Алтан бөмбөрцөг”-ийн баримлыг хүртэж байсан билээ.

Энэ удаагийн “Алтан бөмбөрцөг” наадамд шилдэг кино зохиол шагналыг Квентин Тарантино хүртээд байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(141.255.162.36) 2020 оны 01 сарын 07

Nudee oljee

0  |  0
demjigch (18.220.58.223) 2020 оны 01 сарын 07

Goe jujigchin shuu

0  |  0
Top