Гоёл 2020: Монголын загварын наадмын ШИЛДГҮҮД

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 01

Монголын загварын ертөнцийн шилдгүүд хуран чуулдаг "Гоёл" наадам 32 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Үндэсний шилдэг брэндүүдийн загвар зохион бүтээгчид, шилдэг загвар өмсөгчид цугласан энэ үдшийн Топ моделиор загвар өмсөгч Д.Долгион тодорсон. Түүний хувьд 13 дахь жилдээ "Гоёл" наадмын тайзнаа алхжээ. Дэлхийд чансаагаараа нэгт бичигддэг "Miss Universe" тэмцээний хамгийн анхны монгол оролцогч болсон тэрбээр "Miss Mongolia 2012”-ийн тэргүүн мисс, “Гоёл 2017” наадмын шилдэг загвар өмсөгч,“World Super Model 2017" тэмцээний "Special Awards" номинацын эзэн юм.

 


Мөн дэлхийд алдартай “New York Couture”, “Washington DC” зэрэг загварын долоо хоногуудад оролцож, эх орноо амжилттай сурталчилж байсан туршлагатай загвар өмсөгчдийн нэг. Түүнийг тайзнаа гарч ирэх бүрд үзэгчид халуун алга ташилтаар хүлээн авч байсан нь хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн модель гэдгийг нь баталж байлаа. Түүний топ моделийн шагналыг 2019 оны топ моделиор шалгарсан Н.Сарнай гардуулан өгсөн бөгөөд үе үеийн топ моделиуд хүндэтгэл үзүүлсэн юм. 

Энэ үдэш өөрсдийн авьяас, чадварыг гайхуулсан олон оролцогчид шагнал хүртсэн. Ингээд төрөл тус бүрт шилдгээр шалгарсан оролцогчдыг танилцуулж байна. 
 

  • Тусгай шагнал: "Алтжин" брэнд, Б.Уянга 
     

 

  • Шилдэг залуу дизайнер: С.Сарнай 
     

 

  • Шилдэг мэйк ап артист: “Кристал” салон Болор

 

 

  • Шилдэг үсчин: “Хос мастер” салон, н.Эрдэнэбаяр 
  • Гоёлын хувцасны Шилдэг дизайнер: н.Болормаа
  • Шилдэг дизайнер: "Шилмэл загвар" салон, Ж.Болор
  • Өдөр тутмын хувцасны Шилдэг дизайнер: н.Өнөржаргал
  • Үндэсний хувцасны Шилдэг дизайнер:  “Эртний Монгол хийц”, О.Уранцэцэг 

 

 

  • Шилдэг загвар өмсөгчийн дэд байр: Д.Дэлгэрмаа

 

 

  • Шилдэг эмэгтэй загвар өмсөгч: А.Сайхантамир

 

 

  • Шилдэг эрэгтэй загвар өмсөгч: У.Адьяасүрэн

 

 

  • Шилдэг Фото модель: Д.Халиун

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top