ӨНӨӨДӨР: "Гоёл-2020" наадмыг ТВ8 телевиз ШУУД ДАМЖУУЛНА

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 30

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг "Гоёл 2020" наадам 32 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн наадам өнөөдөр (2019.11.30) 19:00 цагт Соёлын төв өргөөнд болно. 

Монголын загварын хамгийн том наадмын мэдээллийн ивээн тэтгэгчээр энэ жил "Эрхэт Монгол" медиа групп болон түүнд харьяалагддаг "ТВ8" телевиз, "Зиндаа" сэтгүүл, Zindaa.mn сайт, "Өглөөний сонин", "Толь" сонин ажиллаж байна.

ТВ8 телевиз өнөөдөр "Гоёл-2020" наадмыг албан ёсны эрхтэйгээр орон даяар шууд дамжуулан үзэгчдийн хүртээл болгоно. Мөн Zindaa.mn сайт, өдөр тутмын “Өглөөний сонин”, Breakingnews.mn, Zone.mn сайтууд "Гоёл" наадмыг сурвалжлан хүргэнэ. 

Дашрамд сонирхуулахад, "Гоёл" наадмын хүрээнд зохион байгуулсан "Mongolian fashion week" энэ сарын 26-28-нд "Blue sky towert"-т болж,  80 орчим загвар өмсөгч оролцлоо. Тэдгээрээс 70 загвар өмсөгчийг гала тоглолт буюу "Гоёл 2020" наадмын үндсэн үзүүлбэрт оролцуулахаар шалгаруулжээ. 

"Гоёл 2020" наадмын шүүгчээр Япон, Бельги улсын дизайнерууд болон "Гоёл" наадмын гранпри шагналтнууд ажиллана. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(197.234.221.55) 2019 оны 12 сарын 01

Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Irgen(122.214.0.249) 2019 оны 11 сарын 30

Монголын бас нэг гэгээлэг зүйл бөгөөд загвар зохион бүтээгчдийн асар их хүч хөдөлмөрийг,олонд харуулж,үзүүлж өгдөг моделчдийн хөлс,чадварыг харуулдагаараа сонирхолтой,сайхан арга хэмжээ.Бүгдэд нь амжилт хүсье.

0  |  0
Bolort(24.19.4.149) 2019 оны 12 сарын 17

Uhsenii chini goyol moyol tv8 in nevtruulgiig uz nyalh urs maani yaj zovj baigaag .

2  |  0
Арт(66.181.161.53) 2019 оны 11 сарын 30

Хэдэн янханууд алхах \nХэдэн хөгшин ах нар унаа сэлгэдэг наадам\nБаасны гоёл хүүхэн зарах наадам гэвэл таарна

1  |  0
Top