ЗИНДАА 2019.11.26 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 26

#1 ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЁСЧЛОВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхдугаар Үндсэн хуулийн 95 жилийн ойн өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн уг эхийг ёсчлон баталгаажууллаа. Монголын ард түмэн, олон нийт, парламентын гишүүд 11 жилийн турш идэвхтэй хэлэлцсэн Үндсэн хуулийн өөрчлөлт ийнхүү баталгаажив. Энэ удаагийн парламент чуулганы болон байнгын хорооны хуралдаанаар төслийг 36 удаа, 105.9 цаг хэлэлцэж, УИХ-ын гишүүд төслийн танилцуулгыг орон нутагт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал авсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн уг эхийг ёсчлон баталгаажуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 УЛС ТУНХАГЛАСАН ӨДӨРТ: УЛСЫН НЭР МОНГОЛ

Өнөөдөр Бүгд найрамдах Монгол ард Улсын анхдугаар Үндсэн хуулийн өдөр хоёр сар гаруй улсын дээд болон доод танхимаар хэлэлцсэн энэ хууль анх удаагаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрхийг тэгш хангаснаараа бүс нутагтаа сонин содон хуулийн тоонд ордог. Өдгөө засаглал өөрчлөгдөж, янз байдал нь өөрчлөгдсөн Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улс бий болсон үүтгэл нь анхдугаар үндсэн хууль байсан юм. Бүрэн эрхт улсаа Үндсэн хуульдаа тунхагласан өдөртэй холбогдуулан дараах мэдээллийг хүргэе.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 РИО ТИНТО: “ОЮУ ТОЛГОЙ”-Н ГЭРЭЭГ САЙЖРУУЛАХАД МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАХАД БЭЛЭН
 

Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жеан- Себастьян Жак “Оюу Толгой” төслийн далд уурхайн гэрээ хэлэлцээрийг сайжруулах тал дээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

Улсын их хурлаас “Оюу Толгой”-н төслийн гэрээг Монголын талд ашигтайгаар сайжруулах тогтоол баталсны дараа хөрөнгө оруулагчид ийнхүү мэдэгджээ. Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн хэрэг бус зөвхөн процедурын шинж чанартай үйлдэл байсныг онцолсон байна. “Оюу Толгой” төслийн өөр нэг хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компани гэрээний нөхцөлийг сайжруулах, уурхайн зардал хэрхэн нэмэгдсэн талаарх дэлгэрэнгүй тайлан мэдээллээр ТУЗ-ийн гишүүдийг хангах зэрэг саналыг үндсэндээ дэмжиж байгаа юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 САЙХАН ТҮҮХ | МОНГОЛ ОХИНЫ АЛХАХ МӨРӨӨДӨЛ БИЕЛЛЭЭ

АНУ-ын “Children’s Circle Mission” төрийн бус байгууллага найман настай монгол охинд тусламжийн гараа сунгажээ.

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд охины нэрийг нууцлан Али гэх англи нэрээр нэрлэсэн байна. Найман настай Али охин төрөлхийн үе мөчний дутуу хөгжилтэй төржээ. Гар болон хөл нь жирийн хүмүүс шиг хөгжөөгүй тул төрсөн цагаасаа хойш алхаж чаддаггүй байсан юм. Харин “Children’s Circle Mission” төрийн бус байгууллага түүнд тусалж ортопед хагалгаа үнэ төлбөргүй хийхээр болжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 BEST OF BEST KIDS MODEL OF THE UNIVERSE: А.ТӨГСГОО ГРАНПРИ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ


"Монгол бахархалын өдөр"-өөр бахархалтай нэгэн мэдээ Италийн Милан хотоос ирлээ. Италийн Милан хотноо "Best kids model of the universe pageant" олон улсын уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн улс орны төлөөллүүд оролцсон тус уралдаанд монгол хүүхдүүд амжилттай оролцов. Дөрвөн насны ангилалд өрсөлдсөн охидоос "Бяцхан мисс-2019" уралдааны тэргүүн байрын шагналт, мөнгөн титмийн эзэн Амарсанаа овогтой Төгсгоо шилдгийн шилдэг ГранПри цом хүртэж, эх орныхоо нэрийг Миланы загварын тайзнаа өндөрт өргөлөө. “Best of best kids model of the Universe” шагнал хүртсэн тэрбээр "Хобби" дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top