Медведев Хөдөлмөрийн тухай хуульд хатуу хандахгүй байхыг уриалав

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 23

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Хөдөлмөрийн тухай хуульд “цагийн ажил”, "хагас өдрийн ажил" гэсэн ойлголтод хатуу хандахыг эсэргүүцжээ. Түүний хэлснээр энэ нь хор хөнөөл учруулж болзошгүй бөгөөд хөдөлмөр эрхэлдэг эхчүүдэд таарахгүй юм. Тэрбээр энэ нэр томьёо нь хууль тогтоомжид орсон боловч хөдөлмөрийн хэлбэрээс хамаарч өөр өөрөөр тайлбарлагдаж байгааг дурдав. “Хөдөлмөрийн хуульд хагас цагийн ажлын талаар шууд хатуу тодорхойлолт оруулах шаардлагатай байна гэж би хэлэхгүй” гэж Медведев ярьж байна. Энэ асуудалд боломжийн уян хатан байхыг Оросын Ерөнхий сайд уриалав.

Өмнө нь депутатууд Медведевтэй хийсэн уулзалтынхаа үеэр “ажлын дөрвөн өдөр”-ийн талаар томоохон хэлэлцүүлэг зохион байгуулахаар тохиролцжээ. Хэлэлцүүлгийг 2020 оны эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Энэ мэт бусад өөрчлөлтүүдийн талаарх тайлангаа ОХУ-ын Хөдөлмөрийн яам өнгөрсөн сард Засгийн газартаа илгээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top