СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хонконг руу зорчих иргэдийн анхааралд

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 17

Хонконгт олон сар үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөн хурцдаж, эрчимжих хандлагатай байгаа бөгөөд нэг хүн буудуулж хүнд шархадсан байна. Хэвлэл болон олон нийтийн сүлжээгээр мэдээлснээр дараах газруудад эсэргүүцлийн жагсаал болох юм байна. Үүнд:
 

  • Арваннэгдүгээр сарын 19-нд: “Hong Kong Stadium”
  • арваннэгдүгээр сарын 21-нд: “Yuen Long Station” 19:00 цагт

Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид сүүлийн үед эрс ширүүсч молотовын коктейль, мод, төмөр, тоосго, чулуу, чавх болон хурц иртэй зүйлс, хийн буугаар зэвсэглэн Хонконгийн засгийн байгууллагуудын барилга, метроны буудал, гудамж, замыг эвдэн сүйтгэж, цагдаа нартай мөргөлдөх болсон. Иймд иргэд Та бүхэн Хонконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байх, дээр дурдсан газруудад зорчихгүй байхыг анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.70) 2019 оны 11 сарын 17

Энэ гишүүд доншуучилж яваад өртчихдөггүй юм байх даа.Цаашилаад улс орныг минь цөлөмсөн хүүрнүүд бас.

0  |  0
Top