Тээврийн салбарын орлого 1.4 их наяд төгрөгт хүрчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа оны эхний есөн сард 52.6 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 131.1 сая хүн болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.4 сая тонноор өсөж, зорчигчид 16.1  сая хүнээр буурсан  үзүүлэлт юм.

Бүх төрлийн тээврийн орлого оны эхний есөн сард 1.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 135.2 тэрбум төгрөгөөр өсжээ.

Авто тээврээр оны эхний есөн сард 32.1 сая тонн ачаа, давхардсан тоогоор 128.1 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 648.1 мянган тонноор өсөж, зорчигчид 16.5 сая хүнээр буурчээ. Авто тээврийн салбарын орлого  оны эхний есөн сард 524.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 46.1 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Төмөр замын тээврээр тээсэн ачаа оны эхний есөн сард 20.5 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 2.2 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 1.7  сая тонноор, зорчигчид 203.5 мянгаар өссөн байна. Харин есдүгээр сард тээсэн ачаа 2.4 сая тонн, зорчигчид 260 мянга болж, өмнөх сараас тээсэн ачаа 43.7 мянган тонн, зорчигчид 104 мянган хүнээр буурчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top