Бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн тэн хагас нь үйл ажиллагаа явуулж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

Статистикийн бизнес регистрийн санд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 184.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 93.4 мянга буюу тэн хагас нь үйл ажиллагаа явуулж байна. Бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 63 мянга нь Улаанбаатар хотод, 10 мянга нь Төвийн бүс, 9.3  мянга нь Хангайн бүс, 7.6  мянга нь Баруун бүс, 3.6 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 87.2 хувь нь 1-9 ажиллагчидтай, 5.7 хувь нь 10-19 ажиллагчидтай, 4.5 хувь нь 20-49 ажиллагчидтай, 2.6 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай аж.

Харин үйл ажиллагаа явуулаагүй 90.8 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 50.6 мянга нь үйл ажиллагаагаа эхлээгүй, 35.4 мянга нь түр зогсоосон, 2.1 мянга нь бүрэн зогсоосон, 2.6 мянга нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top