Шүүх хурлын өмнөх "САНДУЙН ЖҮД"

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 09 сарын 25


МАН-ын "60 тэрбум"-ын схем эвлүүлэг, эвлүүлэг биш гэх маргаан гурван жил дамнан үргэлжилж байна. Энэ хугацаанд мань эр амнаасаа "А" үсэг ч унагаагүй хэр нь шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болохоос дөрөвхөн хоногийн өмнө цензургүй ярьсан нь олон хүнд итгэл, үнэмшил гэхээсээ илүүтэй эргэлзээ төрүүлж эхэллээ-

МАН-ын нэр хүндийг газарт унагаж, шороотой нь хутгасан "60 тэрбум"-ын гэх тодотголтой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байна. Харин өнгөрсөн даваа гарагт хэргийн гол "эзэн" гэгддэг НИТХ-ын дарга асан Ц.Сандуй сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцсон нь одоо ч олон нийтийн ярианы сэдэв хэвээр байна.

Учир нь, "60 тэрбум"-ын схем эвлүүлэг, эвлүүлэг биш гэх маргаан гурван жил дамнан үргэлжилж байна. Энэ хугацаанд мань эр амнаасаа "А" үсэг ч унагаагүй хэр нь шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болохоос дөрөвхөн хоногийн өмнө цензургүй ярьсан нь олон хүнд итгэл, үнэмшил гэхээсээ илүүтэй эргэлзээ төрүүлж эхэллээ. Уг нь, тэр өнөөдөр биш өчигдөр, түүнээс өмнө нь цензургүй ярьсан бол магадгүй олон нийт түүний үг, өгүүлбэр бүрийг анхааралтай сонсох байсныг үгүйсгэхгүй. 

Тэгвэл Ц.Сандуйгийн цензургүй ярианы цаана түүний ганцхан хүсэл, зорилго л уншигдана. Тэр уснаас хуурай гарч "амьд үлдэх"-ийг хүсэхдээ нэгэн цагт төрд хамтран зүтгэж явсан намынхаа журмын нөхдийг хөлдөө чирэхээр шийджээ. Тухайлбал, тэр өөрийн яллагдагчаар татагдсан хэрэгтээ Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын улстөрчийг татаж оролцуулахыг хүсэв.

Тэрбээр ярилцлагадаа "Ц.Сандуйг яллах ёстой гэсэн улс төрийн захиалга хэн нэгэн өгч, нөлөөлсөн. Үүнд өөрийнхөө хамгийн ойр байсан хүмүүсээ харддаг. Бүр намын удирдах албан тушаалд байсан хүмүүс шүү", "М.Энхболд даргыг буулгахын тулд Ц.Сандуйг заавал яллах ёстой. Энэ ч ёсоор нь болж байна", "60 тэрбумын гэх схемийг Г.Доржзодов санаачилж, хийсэн. А.Ганбаатарт Г.Доржзодов үүнийг ингэж хийе гэж хэлж, зааж өгсөн", "Намайг өнөөдөр хэн ч хамгаалаагүй. Олон өмгөөлөгчид хандсан. Бүгдээрээ “Улс төр орсон хэрэг” гээд татгалзсан. Найз маань хүртэл айж, надаас зугтаж байна", "Намайг өнөөдөр хэн ч хамгаалаагүй. Олон өмгөөлөгчид хандсан. Бүгдээрээ “Улс төр орсон хэрэг” гээд татгалзсан" гэснээс гадна "Намайг золиосолж байна. Надад 16-20 жилийн ял төлөвлөсөн", "У.Хүрэлсүх дарга нэг удаа намайг дуудаад “Чи энэ намыг төлөө их зүйл хийлээ. Ах нь чиний гурван алдааг өршөөе” гээд нэг ташуур дурсгасан", "60 тэрбумын гэх схемтэй У.Хүрэлсүх даргаас Л.Оюун-Эрдэнэ гээд бүгдээрээ танилцсан. Үзсэний дараа “Ц.Сандуй энэ бол маш сайн стратеги төлөвлөгөө байна" гэсэн. Аргагүй биз дээ. Г.Доржзодов гэдэг мэргэжилтэн хийсэн юм чинь. Л.Оюун-Эрдэнэ ч гэсэн сайн болсон байна гэж хэлсэн" гэх мэтчилэн ярьсан байдаг. Түүний эдгээр үг тэр ямар ч буруугүй төдийгүй дээр нэр дурдсан улстөрчдийг "60 тэрбум"-ын хэрэгтэй холбоотой мэт ойлголтыг шүүх хурлынхаа өмнөхөн олон нийтэд өгч, өөрөө "амьд үлдэх" гэсэн башир улс төр нь гэлтэй.

Мань эр тэгсэн атлаа МАН-ын 60 тэрбумын схемийг үгүйсгэж, зохиомол хэрэг гэж ч ярьсан байх юм. Гэтэл УИХ-ын дарга асан М.Энхболд төрийн өндөр албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан схем цөөн тооны улстөрчийн дунд өрнөсөн гэдгийг хүлээн зөвшөөрч, парламентын индэр дээрээс ард түмнээсээ уучлалт хүртэл гуйсан байдаг. Харин Ц.Сандуйгийн хувьд намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээрээ бичлэг бодитой гэдгийг хүлээн зөвшөөрч, олон нийтэд эвлүүлэг хэмээн ойлгуулсандаа харамсал илэрхийлсэн тухай яриа улс төрийн хүрээнд яригддаг юм билээ. Гэвч Ц.Сандуй шүүх хурлын өмнө энэ бүгдээс бултаж, 60 тэрбумын хэргээ бусдад наахыг санаархаж, намын удирдлагуудаа гүтгэж эхлэв бололтой. Эс бөгөөс өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд амнаасаа авиа ч гаргаагүй ирсэн атлаа шүүх хурлынхаа өмнөхөн ам нээж байгааг хэрхэн ойлговол зохилтой. Харин Ц.Сандуйгийн хөлд журмын нөхөд нь чирэгдэх эсэхийг цаг хугацаа л харуулна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Воогий(116.84.217.159) 2019 оны 09 сарын 26

Би лав оюунэрдэнэ гэдэг залууд итгэдэггүй. Сандуйг өмөөрөхгүй ч хайран л санагдсан. Миеэ бол мянган сандуйг ч золиослож чадах хүн байх өө. Сандуйгийн алдаа бол нам, эх орон 2-ын аль нь илүү чухал вэ гэдгийг ойлгоогүйгээс болж амьдралаараа нэр төрөөрөө хохирч байна даа

0  |  0
ff(66.181.183.16) 2019 оны 09 сарын 25

Sandyi mini bolij uzde odoo, humuus mal bishu shu!, odoo ta nar bno mongoliin ard tumnii zaya tushsen odoo zugeer l muruuru chimeegui amidar umnuus chni icheed bna

0  |  0
МАН-ын гишүүн.(64.119.16.104) 2019 оны 09 сарын 26

Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ гэдэг хоёр хүн бас дээлээ нөмрөх юм бна. Доржзодов гэдэг хүн ч мөн ч их нүгэлтэй хүн юм даа. Хаана нэг юм амиа хоохоолж яваа юм болдоо. Хөөрхий. МАН-ын задрал, хуваагдлын эхийг тавьсан дээрхи хүмүүс үйлээ үзэх нь тодорхой болж дээ.

1  |  0
иргэн(192.82.66.152) 2019 оны 10 сарын 02

Хүрэлсүх Оюунэрдэнэ 2-н Баттулгад өгсөн ачтай тустай тавиллттай жүжиг.Эзэн нь угаасаа Сандуй эхлэсэн хэлээгүй илт харагдаж л байсан одоо ч байгаа.Ингэж төрөл арилжсан юм шиг эргээд найз нөхөд байхгүй юм шиг байнга дарга сайд байх юм шиг тусламж авахгүй юм шиг ааш авир гаргаж тэнгэрээс буусан юм шиг байж яадаг байнаа энэ 3 нөхөр.Юм бүхэн ээлж дугараатай байдаг шүү Хүрэлсүхээ түүний гар хөл бологсодоо

2  |  1
Иргэн (64.119.20.47) 2019 оны 09 сарын 30

БҮГД Л УРЬДААС ТӨЛӨВЛӨЖ ЯРИЛЦАЖ ХИЙСЭН БАЙЖ ТААРАА. БҮХЭЛ БҮТЭН НАМЫН СТРАТЕГИЙГ 2 юм уу 3 хүн ГЭНЭТ БОЛОВСРУУЛААД ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. САНДУЙД БҮХНИЙГ ТОХОХ ГЭЖ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ ЮМ БИШ ҮҮ ??????????????

2  |  0
Иргэн (64.119.20.47) 2019 оны 09 сарын 25

БҮГД Л УРЬДААС ТӨЛӨВЛӨЖ ЯРИЛЦАЖ ХИЙСЭН БАЙЖ ТААРАА. БҮХЭЛ БҮТЭН НАМЫН СТРАТЕГИЙГ 2 юм уу 3 хүн ГЭНЭТ БОЛОВСРУУЛААД ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. САНДУЙД БҮХНИЙГ ТОХОХ ГЭЖ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ ЮМ БИШ ҮҮ ??????????????

0  |  0
zochin(124.158.124.144) 2019 оны 10 сарын 02

ter dorjzodov gedeg olon namd zuvluj yavsan mundag mergejliin huniig l nuurelduulmeer yum bna da. hunii hiisen tuluvluuug sonsson huniig ingej helmegduulj bolohgui bhaa. ulsturchuuleheesee umnu shudarga uneniig ni tungaah ni zuv baih oo

2  |  0
зочин(66.181.169.116) 2019 оны 10 сарын 02

тэр саначилсан доржзодов гэдгийг барьж хориоч хэргийн эзэн байна шүү дээ ер нт энэ улс төрийн намууд санхүүжилтээ яаж босгож байгаа нь тун бүрхэг яс юма дээрээ бүгд мөнгө ярьдаг байх үүнийгээ ил тод болгооч

3  |  0
зочин (66.181.190.9) 2019 оны 09 сарын 25

Энэ сэдвийг гэнэт баяжсан, эсвэл баяжих гэж байгаа сэтгүүлч бичиж дээ янз нь.

0  |  0
Зочин(66.181.190.192) 2019 оны 09 сарын 26

Сандуй яг үнэн ярьсан хамтарч бүр сайн гэж шагшин магтчихаад дараа нь хэсэг бүлгээрээ үгсэн хуйвалдаж нэгнийгээ барьж иддэг хаа ч байхгүй ийм мухай хуншгүй үйлдлийг таслан зогсоох зорилгоор нэр холбогдсон бүх хүнийг ЖДҮ-дийн хамт улс төрөөс зайлуулах хэрэгтэй.

2  |  0
Top