ДАШТ: С.Батцэцэг олимпын эрх авч, хүрэл медалийн төлөө барилдах боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаанууд явагдаж байна.

С.Батцэцэг Францын дэлхийн хос медальт Кумба Ларроктой дагах барилдаанд таарлаа.

Эхлээд хөлдөө алдаж, 2 оноо алдсан ч дараа нь хөл авч ард нь гаран 2 оноо, тэндээсээ ажиллан, эргүүлсээр 2-0, 4-2, 6-2, 8-2, 10-2, 12-2 оноогоор цэвэр яллаа.

С.Батцэцэг Украины Алла Черкасоватай хүрэл медалийн төлөө барилдана. “Токио 2020” наадмын анхны эрх манай улсад ирлээ. Черкасова 2018 оны дэлхийн аварга, 2010 ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын аварга бөх юм. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hurlee(24.19.4.149) 2019 оны 09 сарын 21

Alt avaach malnuud hurel medal bidend hereggui hog deer haya.

1  |  0
zochin(66.181.185.48) 2019 оны 09 сарын 20

UG NI FINALD GARCH BAYSAN YUM , KHACHIN GULGUR ZAN NI ALCHIKHLAA DAA

0  |  4
Top