Эмгэнэл

Админ | Zindaa.mn
2019 оны 09 сарын 05


Бидний хайрт ээж Ш.Лхамжав нь 2019 оны есдүгээр сарын 01-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Хань ижил, үр хүүхэд, ач зээдээ нөмөр нөөлөг болсон эрхэм хайртай хүнээ алдана гэдэг юутай их гарз, уй гашуу болдгийг үгээр хэлэхэд бэрх. Гэвч ахин төрлийг олохоор бурхны орныг зорьж буй хайрт ээжийнхээ араас харамсан гашуудах биш, харин түүний энэ насных нь туулж өнгөрүүлсэн, тэмцэж бүтээсэн амьдралын түүхийг дурсан санаж, ард түмэнтэйгээ хуваалцахыг хүсч байна.

Бидний ээж Ш.Лхамжав нь 1953 онд Говь-Алтай аймгийн Наран сумын Хар хошуу хэмээх газарт төрж, Шагдарын ганц охин болж өссөн. 1971 онд Улаанбаатар-Сонгины 10-н жилийг төгсөж нисэхийн Агаарын техникийн баазын механикийн курсыг 1972 онд дүүргээд 1972-1977 онд тус баазын цахилгааны механикаар ахлагч цолтой ажиллаж  байх хугацаандаа өөрийн хүсэлтээр Улаанбаатар дээд сургуулийн математикийн багшийн ангийг 1977 онд дүүргэсэн юм. 1977-2005 онд Баянхонгор аймгийн 10-н жилийн сургууль, УБ хотын Нисэхийн 7-р сургуульд математикийн багшаар ажиллахдаа амьдралынхаа 28 жилийг ардын хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж олон зуун хүүхдүүдийг эрдмийн их далайд хөтөлсөн ачтан билээ. Бидний ээж Шагдарын Лхамжав нь 1972-1977 он, 2005-2011 оны хугацаанд Иргэний нисэхийн салбарт ажиллахдаа Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын Авто баазад механик, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудлын Аюулгүй байдлын шалгагч, Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын Холбоо, Навигаци, Бодит ажиглалтын үйл ажиллагааны техникч, Мөрөн хотын Аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан. Хайрт ээж Ш.Лхамжав маань аавтай минь ханилан сууж дэвжих амьдралын хос багана болж хүний амьдралын аз жаргалтай он жилүүдийг туулахдаа 5 хүүхдийн ээж, аав болж өдгөө ач, зээгээ өвөр дээрээ өхөөрдөн тоглуулах насандаа хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Хайрт ээж минь 28 жил ардын багш, 11 жил Иргэний нисэхийн салбарт ажилласан хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Монголын хүүхдийн байгууллагын хүндэтгэлийн медаль, “Хүүхдийн төлөө” алтан медаль, Ардын боловсролын яамны жуух бичиг, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Иргэний нисэхийн Ерөнхий газрын Баярын бичиг, 2008 онд Хөвсгөл аймгийн Нисэх буудлын “Байгууллагын аварга” ажилтнаар тус тус шагнуулж байсан. Ээжийн минь ухаалаг, хүнлэг, холч хараа, аливааг ойлгох ухаан, найрсаг, хамт олонч, биеэ сайхан авч явах байдал, хүнтэй харьцах нөхөрсөг зан чанар нь үр хүүхэд, ах дүүс, шавь нарт нь үлгэр дуурайл болон үлдээд зогсохгүй хүн бүрийн хайр, хүндэтгэлийг татсан хүн байлаа. Ачлалт буурал Ээж минь та мөнх тэнгэрийн орондоо тайван нойрсдоо,

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД, ХАМТ ОЛОН, ШАВЬ НАРААС НЬ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.133) 2019 оны 09 сарын 06

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

0  |  0
zochin(64.119.26.32) 2019 оны 09 сарын 05

ta mini monkh tengerin orondoo taivan noirsdoo.um sain amgalan bolog

0  |  0
mongol eej(91.167.69.89) 2019 оны 09 сарын 05

um ma ni bad mi hum

0  |  0
зочин(103.9.88.162) 2019 оны 09 сарын 05

ум мани бадми хум

0  |  0
Top