С.Сарнай: Хэрэв та надад итгэж чадвал би таныг ч сайхан харагдуулж чадна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Боловсрол суваг телевизийн бүтээл “Яг түүн шиг” шоуны хүчтэй өрсөлдөгчдийн нэг бол яахын аргагүй С.Сарнай юм. Өвөрмөц хоолойгоороо үзэгчдийн хүндэтгэлийг хүртээд байгаа загвар өмсөгч бүсгүй маань энэ жилийн шоуны хувцаснуудаа өөрөө урлаж байгаа аж.

Энэ тухай тэрбээр “Энэ хувцаснууд бүгд миний өөрийн гаргасан загварууд. Хэрэв та надад итгэж чадвал би таныг ч сайхан харагдуулж чадна. MONROZE JUSTTRUSTME хэрэв та бүхэн мэдээгүй байсан бол миний үндсэн мэргэжил хувцас загвар зохион бүтээгч юм шүү” хэмээн цахим хуудаснаа бичин өөрийн гаргадаг брэндээ сурталчлаад авсан юм.

Ингээд "Яг түүн шиг" шоунд өнгө нэмсэн түүний хувцас, загваруудыг хүргэж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top