Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-өөс өнөөдөр /2019.05.02/ "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Сонгуулийн үеэр ХМЗ хэрхэн ажиллах зарим шинэ зохицуулалт болон сошиал медиа дахь сэтгүүлчдийн пост, контенттой холбоотой гомдлыг өөрийн зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой эсэх талаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд ХМЗ-ийн ажлын албаны ахлагч, Гүйцэтгэх захирал Д. Гүнжидмаа, ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир, Орон нутгийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч С.Шаравдорж, ХМЗ-ийн Ёс зүйн хорооны гишүүн Д.Нарантуяа нар оролцов.
Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйгээ баримтлах нь сэтгүүлчийн байнга санаж, мөрдөж байх алтан дүрэм. Энэ дүрэм ямар ч нөхцөлд, тэр дундаа сонгуулийн кампанит ажлын үеэр ажиглагддаг мэдээллийн ширүүн “дайн”-ы үед ч мөрдөгдөж байх учиртай билээ.
Мэдээлэл түгээж байгаа талбараас /Уламжлалт мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн цахим сүлжээ/ үл хамааран ёс зүйн зарчмууд мөрдөгдөх ёстой гэдгийг Хэвлэл, мэдээллийн зөвлөл онцлоод, гомдол хүлээж авах, барагдуулах журамдаа сонгуулийн санал хураалт эхлэхийн өмнө сурталчилгаа шувтрах үед гарсан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зохицуулалт хийж байгаа талаар танилцууллаа.
Сонгуулийн сурталчилгаа шувтрах үед хэвлэл мэдээлэл ёс зүйн алдаатай мэдээлэл тараасан эсэхийг хэрэглэгчид мэдэх эрхтэй учраас энэхүү заалтаар Ёс зүйн зарчмаа баяжуулж байгаа аж. Шинэ заалтад “Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ” гэх зарчмыг нэмжээ.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн зарчим нь дараах есөн заалттай байсан.
Шинэ заалт нэмэгдснээр ёс зүйн зарчим 10 заалттай болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )