ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

Өнөөдөр 2019.04.09. Монгол эх оронд маань нар 06 цаг 16 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 4 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гүржид Үндэсний нэгдлийн өдөр, Косовод Үндсэн хуулийн өдөр, Финландад Фин хэлний өдөр, Тунист Эх орончдын өдөр тохиож байна.

Энэ өдөр Юань гүрний хаан Аюурбарвад Буянт (1285-1320) мэндэлжээ. Түүнчлэн Английн хөлбөмбөгийн дасгалжуулагч Робби Фаулер, Олимп, дэлхийн хошой аварга, Европын аварга Их Британийн завьчин Сара Эйтон, Италийн хөлбөмбөгч Антонио Ночерино, “Бүрэнхий” киноны од Кристен Стюарт, Америкийн дуучин, “Америкийн шүтээн” нэвтрүүлгийн гуравдугаар байрын шагналт Жошуа Ледет нар төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд: 1241 оны энэ өдөр Монголын эзэнт гүрний арми Польш, Германы цэргүүдийг буулгаж авч байв. 1288 оны энэ өдөр Монголчууд Вьетнамыг эзэлжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд: 1957 оны энэ өдөр Египет улсад Суэцийн сувгийг албан ёсоор нээж, хөлөг онгоцуудыг зорчуулж эхэлжээ. 1967 оны энэ өдөр “Боинг 737” онгоц анхны нислэгээ үйлдсэн бол 1991 оны энэ өдөр Гүрж улс ЗХУ-аас тусгаар тогтнов. 2005 оны энэ өдөр Уэльсийн хунтайж Чарльз олон жил харилцаатай байсан Камилла Паркер Боулстой Виндсорын шилтгээнд хуримлаж байв.

Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр мэлхийн ордныхон гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аз жаргалыг мэдэрнэ. Тэгвэл арслангийнхан ажил үүргээ хариуцлагатай хийвэл амжилт олно гэж өрнийн зурхайд буужээ.

Өнөөдөр үс засуулбал биеийн хүч сайжирна. Луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Энэ өдөр гэмтнийг шийтгэх, урлан бүтээх, хүүхэд үрчилж авахад сайн. Хол газар явах гэж байгаа бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

ВИДЕО:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top