Видео: Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Японы шигшээ баг тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

Энэ сарын 6-7-нд Японы Фүкүокад Бүх Японы аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн болж өнгөрлөө. Энэ тэмцээний үр дүнгээс хамааран, наймдугаар сард Токиод болох ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ тодруулах байсан тул тун өрсөлдөөнтэй тэмцээн болсон.

Жин тус бүрийн шилдэг 8 бөх “all-star” форматаар зодоглодог тул Их Дуулга, Гран При тэмцээнээс ч хатуу ширүүн болдог билээ. 60 кг-д Наохиса Такато гэмтсэн тул оронд нь Рюносүкэ Ичикава барилдсан. 66 кг-д Абэ ялагдсан нь нэгэн сенсаац байлаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Фүна Тонаки гэмтлийн улмаас барилдаагүй ч гол өрсөлдөгч Кондо Ами нь эхний тойрогт унасан тул Фүна ДАШТ-д оролцох болно. Шёохэй Оно хагас шигшээд Эбинүма, финалд Соичи Хашимотош давж, энэ жингийн лидерийн суудлаа хэнд ч өгөхгүй гэдгээ харуулсан. Ингээд тус тэмцээний финалын барилдааны бичлэгүүдийг толилуулья.
 

УАШТ-ИЙ ДҮН
 

Эрэгтэй

-60: 1. Рюүжү Нагаяма, 2. Торү Шишимэ

-66: 1. Жоширо Марүяма, 2. Хифүми Абэ

-73: 1. Шёохэй Оно, 2. Соичи Хашимото

-81: 1. Таканори Нагасэ, 2. Сэйдай Сато

-90: 1. Шёоичиро Мүкай, 2. Кэнта Нагасава

-100: 1. Рюносүкэ Хага, 2. Аарон Вольф

+100: 1. Хисаёши Харасава, 2. Кацүя Сато

Эмэгтэй

-48: 1. Вакана Кога, 2. Тамами Ямазаки

-52: 1. Нацүми Цүнода, 2. Ай Шишимэ

-57: 1. Цүкаса Ёшида, 2. Момо Тамаоки

-63: 1. Микү Таширо, 2. Нами Набэкүра

-70: 1. Йоко Оно, 2. Саки Ниизоэ

-78: 1. Шори Хамада, 2. Рюика Сато

+78 1. Акира Сонэ, 2. Сара Асахина

ДАШТ-д оролцох Японы шигшээ баг

Эрэгтэй

-60: Наохиса Такато, Рюүжү Нагаяма

-66: Хифүми Абэ, Жоширо Марүяма

-73: Шёохэй Оно

-81: Сотаро Фүживара

-90: Шоичиро Мүкай

-100: Аарон Вольф

+100: Үнэмлэхүй жингийн УАШТ-ий дараа зарлана.

Эмэгтэй

-48: Фүна Тонаки

-52: Үта Абэ

-57: Цүкаса Ёшида

-63: Микү Таширо

-70: Чизүрү Араи

-78: Шёори Хамада

+78 Үнэмлэхүй жингийн УАШТ-ий дараа зарлана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top