Чөлөөт бөх: Э.Төгсжаргалын барилдаан шилдгээр шалгарав

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

“Мюнхен-1972” олимпийн наадмын алт, “Монреаль-1976”-гийн мөнгө, ДАШТ-ий нэг алт, хошой мөнгө, нэг хүрэл медальт, Европын аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриевийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн залуучуудын олон улсын тэмцээн гуравдугаар сарын 8-10-нд ОХУ-ын Якутскт боллоо. Тус тэмцээнд манай улсын 10 тамирчин оролцож, нэг мөнгө, гурван хүрэл, нийт дөрвөн медаль хүртсэн амжилттай өндөрлүүлсэн билээ.

Энэ сарын 16-нд Якутскт болох “Дэлхийн Цом”-ын тэмцээний өмнөх туршилт гэж хэлж болох тус тэмцээнийг зохион байгуулагчид шилдгүүдээ шалгаруулжээ.

Роман Дмитриевийн нэрэмжит 7 дахь удаагийн тэмцээний шилдэг барилдаанаар финал, алтан медалийн төлөө барилдаан шалгарсангүй. Харин 61 кг-ийн жингийн хүрэл медалийн төлөөх барилдаан үзэгчдийн цөсийг хамгийн их хөөргөж, огшоосон барилдаанаар тодорсон байна.

Энэ барилдаанд манай бөх, “Хасу-Мегастарс” багийн тамирчин Эрдэнэбатын Төгсжаргал Америкийн Габриэл Роберт Таггтай барилдаж, 14-10 харьцаатай ялж, хүрэл медаль хүртсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nemhee(202.72.240.4) 2019 оны 03 сарын 17

mundag bn shvv ilvv hicheegeerei bayar hvrgie

0  |  0
Зочин(66.181.161.87) 2019 оны 03 сарын 16

Илүү илүү

1  |  0
Top