ГОВЬСҮМБЭР: ”Улсын бүртгэлийн дуудлагын үйлчилгээ”-г анх удаа хэрэгжүүлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 03

   Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Төрийн үйлчилгээ таны гэрт буюу “Улсын бүртгэлийн дуудлагын үйлчилгээ”-г санаачлан Монгол Улсад анх удаагаа үйлчилгээндээ нэвтрүүллээ.

     Иргэн хүндэтгэх шалтгааны улмаас өөрийн биеэр үйлчилгээний танхимд очих боломжгүй бол тус хэлтсийн 70543306 утсаар холбогдож, авах үйлчилгээний төрөл, очих боломжгүй байгаа шалтгаан, өөрийн мэдээллийг өгснөөр Улсын бүртгэлийн хэлтэс уг мэдээллийг шалгаж иргэний хаягаар очиж үйлчлэх юм. Тус хэлтсээс 7 хоног бүрийн лхагва гарагийг “Улсын бүртгэлийн дуудлагын үйлчилгээ”-г үзүүлэх өдөр болгоод байна. Өмнө нь цагдаа, эмнэлгийн түргэн тусламж, гал команд иргэний дуудлагаар очдог байсан бол одоо Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс иргэдийн дуудлагаар гэрт нь очиж үйлчлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top