Пакьяо, Мейвезер нар дахин тулалдаж магадгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

Мэргэжлийн боксын домогт тулаанчид болох Менни Пакьяо болон Флойд Мейвезер нар ирэх тавдугаар сард дахин тулалдахаар хэлэлцэж эхэлжээ.  Менни Пакьяо өнгөрөгч наймдугаар сард төлөөлөгчөөрөө дамжуулан Флойдыг тулаанд дуудсан юм. Флойдын төлөөлөгч энэ сарын эхээр тулалдах бүрэн боломжтой гэдгийг Инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ.

Тэд хамгийн сүүлд 2015 оны тавдугаар сард Лас Вегас хотноо бүтэн 12 үе тулалдаж Флойд Мейвезер шүүгчдийн саналаар ялалт байгуулж байсан билээ. Төлбөрт нэвтрүүлэг, тасалбар болон сурталчилгааны орлогоос шалтгаалж мэргэжлийн боксын түүхэн дэх хамгийн их ашиг орлоготой тоглолтоор тодорсон юм. Уг тулаанаас нийт 400 сая доллар олж, ялалт байгуулсан Флойд Мейвезер 250 сая ам.долларыг халаасалж байжээ.   

Мэргэжлийн боксын рингэнд нэг 50 удаа тулалдан нэг ч удаа ялагдаагүй Флойд Мейвезер, Филиппинийн домогт тулаанч Менни Пакьяо нар ирэх тавдугаар сард тулалдвал тулааны спортын түүхэн дэх хамгийн том тулаан болно гэж шинжээчид дүгнэж байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top