”ТЭЦ-3”-т осол гараагүй гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Өнөөдөр "ТЭЦ-3"-т осол гарч өндөр даралтын хэсэг тэг зогсолт хийсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ.

Энэхүү мэдээллийн талаар эх сурвалжаас тодруулахад “ТЭЦ-3 цахилгаан станцын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Жил бүрийн энэ үед орон сууцны халаалт өгөх, өвлийн бэлтгэлийг хангах үүднээс засварын ажил эхэлсэн байна. Өнөөдрийн хувьд нийслэл хотын зарим бүсэд богино хугацааны цахилгааны хязгаарлалт хийгдсэн байгаа. Цахилгааны хязгаарлалт хийх тухай мэдээллийг тухайн бүсэд байгаа аж ахуй нэгж, айл өрхүүдэд өмнө нь хүргүүлж ажилласан” гэлээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top