Сургууль, цэцэрлэгийн орчинд УХААЛАГ ГАР УТСЫГ хориглолоо

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 05

Засгийн газрын ээлжит 37 дугаар хуралдаан Засгийн газрын хуралдааны танхимд 08.00 цагт эхлээд байна.

Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-нээс хязгаарлах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах юм байна. Ухаалаг утасны хэрэглээг хязгаарласнаар хүүхдүүдийг цахим халдлага, донтолтоос сэргийлж, сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг нь Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогджээ. Тиймээс Засгийн газар дээрх шийдвэрийг гаргах гэж буй бөгөөд сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг учир хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нээлттэй байх аж. Багш нарын хувьд гар утасны хэрэглээ нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болох юм. Харин сургууль, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж нээлттэй байна.

 Дашрамд дурдахад, Монгол Улс нийт 3 сая гаруй хүн амтай ч 6 сая орчим гар утас хэрэглэгдэж буй. Хүн амд ногдох сошиал сүлжээ хэрэглэгчид Ази тивийн орнуудаас 3.6 дахин их идэвхитэй байна гэсэн судалгаа бий юм.

Н.Туяа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.160.58) 2018 оны 09 сарын 08

Zow shu.

0  |  0
ЭРКА(202.179.24.109) 2018 оны 09 сарын 05

Өөрийн толгойгүй төр чадваргүй боловсон хүчинтэй болчихсон юмуу хаашаа юм.Дандаа гадны хууль заалтаар явах юм.

0  |  0
Top