ОУВС-гаас Засгийн газарт онц үнэлгээ өгчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 24

Саяхан ОУВС-гийнхан мэдэгдэл хийхдээ Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл, төсвийн сахилга бат, өр барагдуулалт “сайн байна” гэж дүгнэсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 оны аравдугаар сарын 24-нөөс хойш гадаад, дотоодын зах зээл, дотоодын арилжааны банк, иргэн, аж ахуй нэгжээс нэг ч төгрөг, ам.доллар, юанийн зээл аваагүй.

Тэгэхээр төсвөөс давсан орлогын зарим хэсэг нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, зээл авахгүй байхад зориулагдаж байгаа аж. УИХ-аар 2018 оны төсвийг батлахдаа 1,4 их наяд төгрөгийн зээл авах зөвшөөрлийг Засгийн газарт өгсөн байсан. Харин Сангийн яам санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлсэн, дээр нь төсвөөс давсан орлогоор төсвийн алдагдлыг нөхөж байна.

Өмнө нь улс өөрийнхөө мөнгийг арилжааны банкинд байршуулаад, буцаагаад өндөр хүүтэй зээл хэлбэрээр авдаг байсан. Харин энэ Засгийн газрын зүгээс санхүү мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулснаар дээрх бүх алдааг зогсоосон гэж болно. Өөрөөр хэлбэл төрийн мөнгөнд хоноцын сэтгэлээр ханддаг байдлыг таслан зогсоосон.  Одоо бол төсвийн сахилга батыг маш сайн сахиж, ажиллаж байгааг эдийн засгийн нөхцөл байдлаар харж болно.

Н.Баатар

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(183.177.96.131) 2018 оны 08 сарын 30

Монголчууд үгүүгүй ядуу байх тавилангаа ард иргэд нь өөрсдөө сонгосон ш дээ. Харин Хөрөнгөтөнүүдээ ялзартал таргалах боломжийг ард иргэд өөрсдөө бий болгосон мулгуу тэнэг арчаагүй олхиогүй бүдүүлэг архичин монголын ард иргэдээ гэж

0  |  0
зочин(183.177.96.131) 2018 оны 08 сарын 29

ОУВС гэгч эдийн засгийн алуучидад монголчууд барьцаалагдсанаа мэдэж байна уу ОУВС ээлжит тархи угаалтаа ядуу буурай хөгжиж буй орнуудыг зээл өгсөн нэрийдлээр боолчилдог удахгүй монголчууд модоо бариж өмнөд америкийн нөгөө халтар царайтийн орны араас орно. Тэр үед удахгүй талхаа 1000 төгрөгөөр авдаг байсан бол 15000 төгрөгөөс давах байлгүй дээ

0  |  0
Naiz ni(66.181.161.112) 2018 оны 08 сарын 27

YAG SHDEE.

0  |  0
Иргэн(150.129.141.56) 2018 оны 08 сарын 26

Монголд дарга нар нь том том жиипууд унаж таргалаад,ард тумэн улам ядуурч байгааг би харж байна даа.

0  |  0
Top