У.Хүрэлсүх:Ажлын байранд архидвал ажлаас хална

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 23

Төрийн албан хаагчид, тэр тусмаа хурган дарга нарын дунд зохисгүй харилцаа, эмх замбараагүй байдал алдагдаж сүүлдээ нэгнийхээ аминд хүрсэн балмад явдал хүртэл гарсан. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын тушаалаар яам, агентлаг, төрийн өмчит бүхий л албан газруудад шалгалт хийсэн. Шалгалтаар хамгийн их илэрсэн зүйл бол архи согтууруулах ундаа.

Тиймээс Засгийн газрын хуралдаанааар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын байранд архи уусан Төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж байх сахилгын арга хэмжээ авч байхыг үүрэгдэв. Орон нутагт ч гэнэтийн шалгалт хийх, хэлтсийн даргаас дээш бүх төрийн албан хаагчидтай Ерөнхий сайд уулзалт хийж сахилга батыг дээшлүүлэх, иргэдэд хүнд сурталгүй үйлчлэх талаар зөвлөгөөн хийхээр болжээ.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (82.132.244.11) 2018 оны 08 сарын 24

Маш зөв шийдвэр. Амжилт

0  |  0
иргэн(202.179.25.243) 2018 оны 08 сарын 24

ишш Ерөнхий сайд минь Таныг ингэж хэлэхээр Ажлын байрны Архидалт байхгүй болчихоно гэж үү Танай Намын Залуус Танхай ш дээ Ерөнхий сайдаа Тэрнийхээ оронд наад Яам тамгынхаа газарт байнгын Цагдаатай болгосон нь дээр дээ

0  |  0
Зочин(202.126.89.16) 2018 оны 08 сарын 23

Хөдөө орон нутагт харин нэг чөлөөтэй архиддаг нутгийн удирдлагын ордон нэртэй гэж сайхан газар байдаг шүү Ерөнхий Сайд аа

0  |  0
ЗОЧИН(202.9.42.16) 2018 оны 08 сарын 23

БАЙГУУЛЛАГА ДЭЭР НЬ ЦАГ БУСААР ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРВАЛ ДАРГАТАЙ НЬ ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ЕРӨНХИЙ САЙД АА ? ТӨРИЙН ӨМЧИЙН ТИЙМ ИХ СУРГУУЛЬ БАЙНА? ТА НАР ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХ ЮМ УУ ???!!! ЧАДАХ ЮМ БОЛ ХАРИУЦЛАГАА ТООЦООЧ !!!!!!!!!!!!

0  |  0
Top