Гадаадад буй 144,500 иргэнийг оруулж ирэх бодлого алга

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 23

Гадаадад амьдарч буй иргэдийг эх нутагт нь авчрах Төрийн бодлого байхгүй байгааг хаа хаанаа шүүмжилдэг. Монгол Улсад ажиллаж амьдрах нөхцөлөөр хангах юм бол юу боллоо гэж эх эцэг, амраг садан, ахан дүүсээ орхиод харьд ажиллах гэж явах билээ. Даанч манай өнөөдрийн нөхцөлд ажиллаад амьдрах нөхцөл тун тааруу.

Цалингаас цалингийн хооронд өр тавьж, ихэнх иргэд лизингийн орон сууцанд амьдарч байгаа юм. Харин Монгол Улсад хөгжиж буй уул уурхайн салбартаа Төрийн цогц бодлого явуулах юм бол гадаадад амьдарч буй иргэдийг оруулж ирэх боломж бүрдэнэ хэмээн судлаачид ярьж байна.

Өнөөдөр гадаадын 75 улсад 144.500 монгол хүн ажиллаж, амьдардаг гэсэн статистик бий. Тэдний 30 орчим хувь нь БНСУ-д аж төрдөг. Харь оронд амьдралын төлөө зүтгэж яваа эдгээр хүний мөн л 30 хувь нь “хараар” буюу хууль бусаар хөдөлмөрлөдөг гэх баримт бий.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jjjjj(37.171.34.77) 2018 оны 08 сарын 24

hujaa

0  |  0
jjjjj(37.171.34.77) 2018 оны 08 сарын 24

144.500 mongol ybaad 500000 hukaa orj irlee

0  |  0
jjjjj(37.171.34.77) 2018 оны 08 сарын 24

144.500 mongol ybaad 500000 hukaa orj irlee

0  |  0
darvin(202.55.180.58) 2018 оны 08 сарын 24

Iim baidal bolj baigaag tor medej baigaa ni unen gehdee ter tord baigaa medleg chadvar cetgel ni dutcan humuuc tasg aldahaac oor uvch hiij chadahgui gol ni avilaga ofshoroo diilehgui baigaa ni dalim bolj ene ard tumniig tsagaach delhiigeer neg tarcan ulc bolgoh ni gadnii ulc ornuudad ashigtai Mongoliin baigaliin baylag gazar nutagt ezen cuuh bodlogo yvagsaj bn terneec bish Mongolchuud Araviin Kubeitaac dutahgui harin ch iluu bayn tom gazar nutagtai oron shuu dee

0  |  0
Top