Орос-Германы технологийн нэгдлээс АНУ айж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 13

Оросын түүхий эдийн нөөц баялаг Германы технологитой нэгдчих вий гэдгээс АНУ үргэлж сэрэмжлэн ирсэн тухай Бундестагийн депутат Сара Вагенкнехт Frankfurter Allgemeine сонинд ярилцлага өгөхдөө дурдсан байна.

Түүний өгүүлснээр, Дональд Трамп АНУ-ын удирдагч болсноос хойш өөрийн улс орны ашиг сонирхлын төлөө түрэмгий арга хэрэгслүүд ашиглаж байгаа нь Европын улс орнуудын олон чухал асуудлуудад сөргөөр нөлөөлж байна гэжээ.

“АНУ байгалийн нөөц баялгийн төлөөх өөрсдийн дайнаараа Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг тогтворгүй болгож, энэ нь одоо ч Иранд үргэлжилсээр байна. Энэхүү үйлдлийн төлөөх өр төлөөсийг эхний ээлжинд Европ төлж байгаа. Иймд бидний ашиг сонирхолд нийцэхгүй улстөрийн бодлогод бид захирагдан дэмжих ёсгүй” хэмээн депутат өгүүлсэн байна.

Мөн Орос улстай муу харилцаатай байгаа нь Европын Холбооны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа тухай депутат бүсгүй дурджээ.

Крымийг нэгтгэсэн болон Украины зүүн-өмнө хэсэг дэх зөрчил мөргөлдөөнөөс улбаалан Европын Холбоо, АНУ болон бусад олон орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээг 2014 онд авч эхэлсэн билээ. Харин Москвагийн зүгээс мэдэгдэл хийхдээ, Крымийг нэгтгэсэн үйл явц олон улсын хэм хэмжээнд нийцсэн, Донбасст болж буй мөргөлдөөнд ямар нэгэн оролцоо байхгүй гэсэн бөгөөд харин 2015 онд “Нормандын дөрвөл” /Орос, Франц, Герман, Украин/ байгуулсан Минскийн хэлэлцээрийг зөрчсөн хариуцлагыг Киев хүлээх ёстой гэсэн аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.93.146) 2018 оны 08 сарын 13

UKRAIN BULUU HURAASAN NOHOI YUMDA

0  |  0
mongol(27.123.214.126) 2018 оны 08 сарын 13

Delhiin 2r dainii umnuh shig nuhtsul uusvel oros german haashaa yahaa medehteigee bolson biz.

0  |  0
Top