Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 26

ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САР ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулбал: Эд, мал арвидна

Малын үс ноос авахад:

Суудал: Хий

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Авахуй

Од: Онгоц

Наран ургах, шингэх: 05.22 - 20.31

Өдрийн өнгө: Аргын тооллын 7 сарын 26, Бархасвадь гараг. Билгийн тооллын 14, Суулга одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top