Жак Маг Азийн хамгийн тэргүүн баяны сэнтийнээс буулгасан Энэтхэг эр

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 15

Азийн хамгийн баян хүн Мукеш Амбани.

Саяхан 61 настай Энэтхэг эрийн хөрөнгө Алибаба группын Жак Ма-гаас давж одоогоор Азийн тэргүүн баян болоод байна. Түүний компани нь газрын тосноос эхлээд цахилгаан холбооны салбарт хүртэл ажилладаг Реллианс Индастрис гэдэг компани бий. Тэрээр Мумбай хотод өөрт нь зориулсан 27 давхар орон сууцтай. Блүүмбергээс харахад түүний хөрөнгийн үнэлгээ нь 44.3 тэрбум долларт хүрчээ. Түүний Реллианс Индастрис компани нь Энэтхэгийн хоёр дахь том компани ба зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбум доллар гарсан байна.

Амбани өөрөө компанийнхаа ТУЗ-ын дарга, захирлын албан тушаалыг хослон хашдаг бөгөөд гэр бүлийнхээ хамтаар компанийнхаа 43%-ийг  эзэмшдэг аж. Түүхээс харвал түүний аав Дирубхай Амбани нь амтлагч, нэхмэл бүтээгдэхүүн борлуулж байгаад Реллианс Индастрис компанийг байгуулж даавуу, нэхмэл эдлэл үйлдвэрлэж эхэлжээ. Мукеш нь Энэтхэг улс Их Британиас тусгаар тогтнолоо зарласнаас 10 жилийн дараа төрсөн бөгөөд 20 настайдаа дүүгийнхээ хамтаар Реллианс компанийн Удирдах зөвлөлд оржээ.

2002 онд Дирубхай Амбани өөд болохдоо гэрээслэл үлдээгээгүйн улмаас Мукеш болон дүү Анил нарын хооронд маргаан үүсч 10 гаруй жил үргэлжилсэн байна. Харин 2005 онд ээж нь ойлголцолд хүргэж, ах дүү нар бизнесээ хуваан авчээ. Мукешийн хувьд боловсруулах, химийн нефть, газрын тос, байгалийн хий болон нэхмэлийн үйл ажиллагааг авсан бол Анил барилгын үйл ажиллагаа, цахим холбоо, хөрөнгийн менежмент, энтерайнмэнт болон эрчим хүчний бизнесээ авсан байна. Ингээд Анилийн хувьд эрчим хүчний бизнес нь ихээхэн өрөнд орж, цахим холбооны салбарт өрсөлдөгчөөс болж зах зээл нь багасчээ.

Энэ жил ах Мукеш нь түүний Реллианс Коммуникейшн дахь ихэнх хувьцааг нь худалдан авах замаар баталгаа гаргахаа амласан байна. Харин Мукешийн бизнес 2008 оны Азийн эдийн засгийн хямралыг эс тооцвол амжилттай явсаар өнөөдөр 100 тэрбум долларын үнэлгээтэй болжээ. Түүний эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг 27 давхар байшин нь Мумбай хотод байдаг бөөөд үнэлгээ нь 400 сая доллар гэж тооцдог байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(202.9.40.92) 2018 оны 07 сарын 15

Баян хоосны ялгаа гэж энэ дээ. Энэтхэгт зарим нь өлсөж үхэж байхад зарим нь хахаж цацсан мөнгөтэй баян байдаг. Гэвч адилхан л өвдөж үхдэг хорвоо.

0  |  0
Донг(103.212.116.147) 2018 оны 07 сарын 14

Мукеш мундаг халтар юмаа

0  |  0
Top