Засгийн газраас хүүхдийн эрхийг хохироож буй асуудлаар нэгдсэн шалгалт явуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 09

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн эрх, аюулгүй байдлын хангах талаар албан даалгавар гаргаж, даалгаврын хэрэгжилтийг гурван сар тутам танилцуулж байхыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв. Тэрбээр, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын  ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БСШУС-ын сайд, ХНХ-ын сайд, ХЗДХ-ийн сайд, Нийслэлийн засаг дарга, Шадар сайд гэх мэт бүхий л салбар чиглэлийг хамарсан.

Албан даалгаврын хүрээнд хариуцлагагүй байдлаас болж хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирч байгаа асуудлаар улсын хэмжээнд нэгдсэн үзлэг шалгалт явуулна. Хүүхдийн эрхийг хохироож, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай орчин нөхцөл үүсгэж байгаа, зам тээврийн хөдөлгөөнөөс эхлээд сургууль цэцэрлэгийн орчин, тоглоомын газраас эхлээд бүх орчинд үзлэг хийж, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах иж бүрэн цогц төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх сайд нар, холбогдох байгууллагын дарга нарт үүрэг болгосон.

Мөн хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн сурч амьдрах орчин, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчинд улсын хэмжээнд үнэлгээ хийгээч  гэж бүх хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудад уриалга гаргаж гаргаж байна.

Үүрэг даалгаврын биелэлтийг гурван сар тутамд шалгах бөгөөд биелэлтийг хангаагүй хүмүүст хариуцлага тооцох чиглэл өгсөн. Мөн хүүхдийн насны онцлогт тохируулах асрах, хүмүүжүүлэх мэдлэг, хандлагыг эцэг эх, асран хамгаалагч нарт төлөвшүүлэх, олон нийтийг эерэг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх байнгын цаг, хөтөлбөрийг бий болгож, нэвтрүүлээч гэж уриалж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
6А суугчид(202.9.42.1) 2018 оны 07 сарын 09

Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхийг нь хангах талаар бодиттой юм хий. УБ хотын мэр С.Батболд Та ЧД-н 3-р хоро 6А байрнд эрүүл ахуй, зам харилцаа эрхэлсэн албатууд ирүүлж манай энэ хавийн бодит байдалтай газар дээр нь танилцуулж нааштай арга хэмжээ авч өгөөч ээ. 6А –н хойд талд ядахдаа ганц хүний боловч зорчих явах зам гаргаж өгөөч. Хотын төвийн газруудыг гишгих газаргүй болтол ингэж наймаалцсан нөхдүүдээ арга хэмжээ арга хэмжээ авч энэ олон байруудад хийсэн хууль бус өргөтгөлүүдийг цэгцэлж машин зам бус, эхлээд явган зорчигчдод зам үлдээж амьд явах боломж олгоно уу

0  |  0
Top