Шинзо Абэ, Трамп нар Хойд Солонгосын асуудлаар ярилцлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 29

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар утсаар ярилцах үедээ БНАСАУ-ын эргэн тойрны нөхцөл байдлыг хэлэлцэн, Америк-Хойд Солонгосын саммитын өмнө уулзалт товлосон байна. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлжээ.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр БНАСАУ-ын цөмийн, бактериологийн, химийн зэвсгүүд болон баллистик пуужингуудыг бүрэн устгах тухай өөрсдийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй чухал тухай онцлон тэмдэглэсэн аж.

Японы Ерөнхий сайд ирэх зургадугаар сарын 6-7-ны өдрүүдэд АНУ-д айлчлал хийхээр төлөвлөж байгаа тухай өмнө нь Kyodo агентлаг мэдээлж байсан билээ.

Шинзо Абэ зургадугаар сарын 8-9-ний өдрүүдэд Канадад болох G7 орнуудын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор явах замдаа АНУ-д түр саатах юм. Трамп, Абэ нар Их 7-ын чуулган дээр уулзалдах хэдий ч тэндхийн шахуу графикаас шалтгаалан тухтай ярилцах боломж хомс хэмээн үзэж байгаа бололтой.

Энэ хоёрын уулзалтын гол сэдэв нь Солонгосын хойг дээрх нөхцөл байдал болон Трамп, Ким Жон Ун нарын уулзалтын зохион байгуулалтын тухай аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top