Жонни Депп Москвад тоглохоор ирлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 28

Америкийн алдарт жүжигчин, хөгжимчин Жонни Депп The Hollywood Vampires хамтлагийн бүрэлдэхүүнд оролцон Москвад хүрэлцэн иржээ. Тэд энэ сарын 28-нд буюу өнөөдөр “Олимпийский” цогцолборын тайзан дээр тоглох юм байна.


Деппийн өгүүлснээр, тэр жүжигчний ажилдаа ханддаг тэр л эрч хүчээрээ хөгжимд мөн адил ханддаг гэжээ. “Урьдчилан таах боломжгүй тийм агшнууд энд байдаг. Хөгжим бол хүний сэтгэлийг хөдөлгөх хамгийн хурдан арга зам” хэмээн Депп өгүүлсэн аж.


Өчигдөр Жонни Депп алдарт яруу найрагч Владимир Маяковскийд зориулсан музейд зочлон сонирхжээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top