23 настай Сара Роуз Америкийн миссээр шалгарлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 23

Энэ сарын 21-ны өдөр АНУ-ын үндэсний мисс шалгаруулах тэмцээн Шрэвпортод боллоо. Тус тэмцээний ялагчаар Небраска муж улсын 23 настай Сара Роуз Смитер тэргүүлсэн юм. Тэмцээнд оролцогчид зөвхөн индэр дээр үг хэлэх төдийгүй өөрсдийн цахим хуудсаар юу нийтэлж, хэрхэн харилцаж байна гэх мэт шалгуураар өрсөлдсөн ажээ.

Сара Техасын христийн их сургуулийг төгссөн төдийгүй хүүхдүүдтэй ажиллах мэргэжилтнээр ажилладаг байна. Тэрбээр хүнд өвчин туссан хүүхдүүдэд туслалцаа үзүүлж, тэдний үзэл бодлыг сонсож, эмчилгээ хийлгэхэд нь тусалж ирсэн ажээ. Мөн их сургуульд сурч байх хугацаандаа Пилатсийн багшаар ажиллаж байсан юм. Сара Роуз нь эрүүл амьдралын хэв маягийг дагадаг нэгэн бөгөөд бейсболын тамирчин Коннер Комбстэй болздог байна.

Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top