Ханхүү Харри, Меган Маркл нарын хуримын анхны албан ёсны зургууд нийтлэгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 22

Энэ сарын 19-нд Винзор цамхагт болсон ханхүү Харри, Меган Маркл нарын хуримын анхны албан ёсны зургуудыг Кэнсингтон ордон нийтэлсэн байна. Зураг дээр ханхүү болон Сассексийн гүнж нар хоёулхнаа болон хатан хааны гэр бүлийн бусад гишүүдийн хамтаар дүрслэгдсэн аж.


Нэгэн зураг дээр сүйт бүсгүйн “найз-охид” цагаан даашинзтай, сүйт залуугийн “найз-хөвгүүд” хар өмсгөлтэй байх аж. Уг зураг дээр ханхүү Уильям, Кэйт Миддлтон нарын хүүхдүүд харагдаж байна.


Мөн албан ёсны нэгэн хөрөг зурагт II Элизабет хатан хаан, хунтайж Филипп, хунтайж Чарльз эхнэр Камиллагийн хамт, ханхүү Уильям, Кэйт Миддлтон зэрэг  Британийн хатан хааны гэр бүлийн олон гишүүдээс гадна Меганы ээж шинээр гэрлэсэн хосуудтай хамт нэгдсэн аж.


Албан ёсны гэрэл зургуудыг британи загварын гэрэл зурагчин Алексей Любомирский авсан бөгөөд тэрээр өмнө нь Харри, Меган нарын зургийг дарж байсан билээ. Зураг авалтын ажиллагаа Винзор цамхагийн Ногоон өргөөнд явагдсан байна.

Дашрамд дурдахад, ханхүү Харри, Меган нарын хуримын ёслолд 600 хүн уригдсан бөгөөд хуримлагчид хосууд өөрсдийн зочиддоо хандан, уламжлалт бэлэг сэлт гэлгүй,  харин түүний оронд дурын мөнгийг нэгэн буяны санд хандивлахыг урьдчилан хүссэн аж.   

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top