37 настай багш сурагчдаа аврах гээд өөрөө амиа алджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 28

 Оросын Кемерово мужийн худалдааны төвд гарсан түймрээр 64 хүн амиа алдсан талаар албан ёсоор мэдээлээд байгаа юм. Тэдний дийлэнх нь хүүхдүүд байсан аж. Хүүхдүүдтэйгээ явж байсан эцэг эхчүүд аймшигт гал, утаан дундаас үрсээ аврах гээд чадаагүй, зарим нь хүүхдээ авраад өөрсдөө амиа алдсан тохиолдол ч гарчээ. Тэгвэл нас барсан хүмүүс дунд байсан Кемерово мужийн 17 дугаар сургуулийн англи хэлний багш Татьяна Дарсалияг Орос даяар хүндэтгэн дурсч байна. 37 настай Татьяна уг худалдааны төвд 14 настай охинтойгоо хамт явж байжээ. Түймэр гарч хүмүүс сандралдаж эхлэхэд Татьяна охиноо барилгаас гаргаад кино театрт хүүхдүүд байгааг мэдэж байсан учир тэдэн рүү явсан байна. Гэвч тэрээр амиа алджээ.

Москва хотын төвд Манежный талбайд өнөөдөр Кемерово мужид амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болох аж. Кемерово мужид иргэд шатсан барилгын гадна болон сургуулийн ойр хавиар түймэрт амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн цэцэг, тоглоом тавьж, лаа асаасаар байгаа юм.

Татьяна Дарсалия

Владимир Путин в Кемерово

Жители Стерлитамака почтили память погибших в Кемерово

Жители Стерлитамака почтили память погибших в Кемерово

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.21.202) 2018 оны 03 сарын 29

За тэр том том дэлгүүр захууд,кино театр гээд зарим стандарт бус галын аюулгүй байдлыг дутуу хангадаг нөхдүүд байгаа шүү манайд ч бас аюул ойрхон байгаа шүү.хахууль өгч улсын комисст өгсөн барилгууд зөндөө байгаа даа.авилгал гэж ийм хор хөнөөл дагуулдаг юм шүү

0  |  0
Ум мани бадмэ хум(202.9.41.66) 2018 оны 03 сарын 28

Тайван нойрсох болтугай.

0  |  0
utopia(118.221.141.133) 2018 оны 03 сарын 28

angel baijee ih saihan huuhen baina

0  |  0
Боже мой(202.9.40.5) 2018 оны 03 сарын 28

Бурхан минь.

0  |  0
зочин(103.212.118.46) 2018 оны 03 сарын 28

Орост энэ эмэгтэйд баатар болгож ар гэрийг нь их харж үзнэ. Харин 30-50 жилийн турш манайд эсэргүү гэж нэрлэн үр удмаар нь хорьж цөлнө.

0  |  0
Top