Ливид цагаачдыг худалдаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 28

Ливид дүрвэн очсон хүмүүсийг боолын наймаанд оруулж, хөнөөж байхад дэлхий дахин юу ч хараагүй мэт байгаад бухимдаж буйгаа Африкийн орнууд илэрхийллээ. Ливийн боолын зах гэгч дээр болж байгаа явдлыг харуулсан бичлэг өнгөрсөн аравдугаар сарын дундуур цахимд тавигдсан нь Барууны орнуудын жигшлийг ихээр төрүүлжээ. Африкийн орнууд болон НҮБ ч үүнийг хүчтэй эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна. Эдгээр улсын улстөрчид болон дээд албан тушаалтнууд Ливид мөрдөн шалгалт явуулж, буруутай хүмүүсийг шийтгэхийг нэгэн дуугаар шаардлаа.

Ливийн дүрвэгчдийн хуаранд толгой хоргодож байгаа хүмүүстэй зүй бусаар харьцдаг аж. Гэвч тус улсын эрх баригчид болон холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг засах чадваргүй гэж олон улс үзэж байна. Үүнээс гадна Ливи урьдын адил “Исламын улс” бүлэглэлийн аюул заналхийлэлд байгаа билээ.

Дүрвэгчид Ливид очихдоо болон тус улсаар дамжин явахдаа тээвэрлэгчдэд маш өндөр төлбөр төлдөг ч ямар ч даатгал байдаггүй аж. Хууль бус тээвэрлэгчид цагаачдаас нэмэлт төлбөр нэхэж, тэднийг зодож, хүчирхийлдэг байна. Цаашлаад тэднийг худалддаг аж. Ливид 1940-өөд оноос боолын худалдаа хөгжжээ. Харин өдгөө янз бүрийн зэвсэгт бүлэглэл, дээрэмчид үүрлэсэн байна.

Ливид 19.5 мянган цагаач унтаж чадахгүй, идэх хоолгүй шахам амьдарч байна. Тэднийг яг хайрцагтай шүдэнз мэт байлгаж, торонд хорьж байгааг ярьжээ. Тамын лагераас гарч чадахгүй бол тэд үхэж, өвчин тусч үрэгдсээр байх юм. Тэдэнд хэн ч эмнэлгийн тусламж үзүүлдэггүй. Охид эмэгтэйчүүд нь хүчирхийлэлд өртөж байгаа ч тэднийг хамгаалах ямар ч байгууллага байхгүй.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Album(66.181.188.32) 2017 оны 11 сарын 28

Барууныхан ийм зүйлийг хүссэн шдээ. Одоо олон юм ярьж, мэдээ түгээх хэрэггүй шд. Каддафи гэдэг хүний анусанд хутга зоогдох хүртэл дэлхий нийт Ливийн талаар мэддэггүй ч, бүр ингэтлээ доошоо орсон талаар, яригддаггүй л байсан даа.

0  |  0
до яам(66.181.176.24) 2017 оны 11 сарын 28

Европынхонд боолыг худалдах хэрэгтэй Тэд л Каддфийг алж хөнөөгөөд энэ орныг ийм болгоо биз дээ Гэхдээ энэ оронд бас каддафийн эсрэг мөнгөнд дуртай хэсэг бий тэдэнд их завшаантай болж байгаа юм байна

0  |  0
зочин(202.9.41.201) 2017 оны 11 сарын 28

энэ орон ч өнгөрчээ.

0  |  0
Ма(202.21.106.111) 2017 оны 11 сарын 28

Яасан аймаар юм бэ

0  |  0
Top