Иран улс Америкт хүрч чадах баллистик пуужин нууцаар бүтээж байгаа гэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 28

Иран, Зимбабве улсууд цөмийн зэвсгийн материал олборлох талаар нууц хэлэлцээр хийсэн хэмээн барууны орнууд хардаж байна. Тэднийхээр бол, Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад Зимбамвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабег нэжгээд ураны ордоо Иран дахь нефтийн ордоор солихыг ятган зөвшөөрүүлсэн гэнэ. Өдгөө Ираны инженерүүд бэлтгэл ажилдаа орсон бөгөөд Зимбабвегээс зөвхөн уран бус бусад ашигт малтмалыг ч олборлох юм байна.

Зимбабвед орших Харарегийн ураны орд нь 1980-аад онд нээгдсэн ч тухайн үед зах зээлийн үнэ хэтэрхий бага байснаас олборлолт хийлгүй өдийг хүрсэн юм. Уг ордыг 450 мянган тонн ураны хүдэртэй, боловсруулснаар 20 мянган тонн уран гарган авч чадна гэж тооцдог аж. Үүнээс өмнө ОХУ, Австрали, ӨАБНУ, Намиби зэрэг улс уг ордод хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлж байжээ. АНУ-ын БХЯ-ны гаргасан мэдэгдэлд Иран ирэх он гэхэд тив хоорондын буюу Хойд Америкт хүрэх чадалтай баллистик пуужинг бүтээж чадах юм байна.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top