Нью-Йоркийн худалдааны төвд буудалцаан болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 27

Нью-Йоркийн худалдааны төвд өнгөрсөн шөнө буудалцаан болжээ. Орон нутгийн цагдаагийн газрын дарга Роберт Хертман “NBC” телевизэд ярихдаа “Худалдааны төвийн нэгэн ажилтан буутай явж байсан. Тэрбээр хажуугаар нь өнгөрч явсан хоёр хүнийг гэмтээсэн. Буун дуу олон удаа гарсан болохоор буудалцаан болсон гэсэн дуудлага өгсөн байх. Хөнгөн шархадсан хоёр хүн эмнэлэгт байгаа” гэжээ.

Дээрх хэрэг санамсаргүй болсон явдал байж болох ч сүүлийн үед АНУ-д халдлагууд гарч байгаа учир энэ хэргийг террорист ажиллагаа байсан эсэхийг шалгаж байгаа аж.

“Аmerican Eagle” худалдааны төвд байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, дэлгүүрийг түр хаагаад байгаа гэнэ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top