Каталоны удирдагчийг эрэн сурвалжилж баривчилна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 04

Каталоныг Испаниас тусгаарлахаар хууль бусаар бүх нийтийн санал хураалт явуулсан гэж буруутгагдаад байгаа Карлес Пуждемонтыг эрэн сурвалжилж, баривчлахаар болжээ. Испанийн Үндэсний шүүх Каталоны тэргүүн болон дөрвөн зөвлөхийг нь эрж хайж, баривчлах шийдвэрийг баталсан талаар “RT” агентлаг мэдээллээ. Карлес Пуждемонтыг албан тушаалаас нь огцруулсны дараа тэрбээр Бельги рүү дүрвэсэн билээ. Туслахуудтайгаа Брюссельд очсон тэрбээр тэндээсээ ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж “Би Каталоны удирдагч хэвээр байгаа” гэсэн юм. Тэгвэл Мадридаас түүнийг олон улс даяар эрэн сурвалжлахаа мэдэгджээ.

Каталоны тэргүүн асныг болон туслахуудыг нь шүүхэд дуудахад ирээгүй учир дээрх арга хэмжээг авчээ. Түүнчлэн Испанийн шүүх Каталоны удирдах албаны хэд хэдэн хүнийг төсвийн мөнгийг үрж, бослого дэгдээсэн хэргээр хориод байгаа аж. Каталонийн Засгийн газрыг огцруулж, парламентыг нь тараасан Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой энэхүү автономит мужид ирэх арванхоёрдугаар сарын 21-нд бүх нийтийн сонгууль явуулахаа зарласан байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top