Чехийн ”Доналд Трамп” ялалт байгуулав

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 24

Барууны төвт үзэлтэй “Сэтгэл хангалуун бус иргэдийн хөдөлгөөн” Чехийн парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ. Энэ хөдөлгөөний лидер, хэвлэлийн магнат Андрей Бабишийг олон улсын хэвлэлүүд Чехийн "Доналд Трамп" гэх болсон билээ. Ерөнхий сайд болж байгаа түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай зүйрлэх болсон нь тэдний зан ааш их ижил, цагаачлалын хатуу бодлого баримталдаг зэргээс болжээ. Түүнчлэн Доналд Трамп үл хөдлөх хөрөнгийн магнат бол Андрей Бабиш хэвлэлийн магнат, бизнес эрхлэгч юм.

Иргэд А.Бабишийг Ерөнхий сайд болсонд нь сэтгэл дундуур байгаа аж. Тэд “Бидэнд Доналд Трамп шиг хүн хэрэггүй. Юу ярьж байгаагаа мэддэггүй, зөвхөн өөртөө хайртай Андрей Бабиш сайн улстөрч биш” гэж “RT” агентлагт ярьжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TJ(90.180.37.125) 2017 оны 10 сарын 24

20 garui zil tord naalttai baisan huuchan ongoo hameloonoos olon soliz chaddag etgeeduudees buh talaar derr hun uund bi sanal ogson

0  |  0
Top