Дэлхийн залуу удирдагчдын тоо нэгээр нэмэгдэв

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

Австрийн бүх нийтийн сонгуульд консерватив үзэлт Ардын нам ялалт байгуулжээ. Ингэснээр тус намын дарга 31 настай Себастьян Курц Австрийн түүхэн дэх хамгийн залуу Канцлер болж байгаа юм. Тэрбээр мөн дэлхийн хамгийн залуу удирдагч болж байна.

Тэрбээр “Австри оронд өөрчлөлт хийх цаг ирсэн. Ард түмэн өнөөдөр бидэнд энэ чухал тушаалыг өглөө. Хүндтэй хариуцлага хүлээлгэж, итгэл үзүүлсэн ард түмэндээ баярлалаа” гэжээ.

Дэлхийн хамгийн залуу Гадаад хэргийн сайд байсан тэрбээр “Усан дээр ч алхаж чадах хүн” гэх хочтой юм. Цагаачлалын тал дээр хатуу бодлого барьдгаараа нэр хүнд олсон түүнийг одоо Францын залуу удирдагч Эммануэл Макрон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нартай зүйрлэж байна.

Себастьян Курц нь 1986 оны наймдугаар сарын 27-нд Вена хотод төржээ. Ээж нь багш, аав нь инженер аж. Тэрбээр их сургуулиа төгсөөд 2004-2005 онд цэргийн алба хаажээ. Дараа нь Венийн их сургуулийн хуулийн факультетэд элссэн байна. Гадаад хэргийн сайдаар томилогдохдоо оюутан, мөн ямар ч дээд боловсролыг бүрэн эзэмшээгүй байсан түүнийг хүмүүс шүүмжилж байжээ. Гэвч Себастьян Курц Австри төдийгүй дэлхийд ямар улстөрч болохоо харуулж, олонд үнэлэгдсэн залуу Канцлер болоод байна.



О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(213.153.136.92) 2017 оны 10 сарын 16

Bas hamgiin tom ”navchtai”....

0  |  0
Top