Энэ өдөр дэлхийн түүхнээ болсон онцлох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 09

Аравдугаар сарын 9-ний өдөр нь энэ жилийн 282 дахь өдөр юм. Он дуусахад 83 өдөр үлдээд байна. Дэлхий дахинд энэ өдөр болох онцлох үйл явдлууд, болж өнгөрсөн түүхэн үйл явдлуудаас хүргэе.

-Өнөөдөр олон улсын шуудан холбооны өдөр.


-Уганда улсад тусгаар тогтнолын баяр тохиож байна. Зүүн Африкийн энэ улсад зэвсэгт мөргөлдөөн ихээр гардаг билээ. Харин НҮБ-аас авсан арга хэмжээний үр дүнд сүүлийн хоёр жил Уганда улс харьцангуй амар тайван байгаа билээ.


-1965 оны энэ өдөр домогт "Битлз" хамтлагийн “Yesterday” дуу Америкийн хит парадыг тэргүүлж байжээ. Энэ дуу одоог хүртэл дэлхий дахинд цуурайтсаар байгаа билээ.


-2006 оны энэ өдөр Хойд Солонгос анхны цөмийн туршилтаа хийж байсан юм. БНАСАУ энэ цаг үеэс хойш цөмийн хөтөлбөрөө хөгжүүлж, пуужин, устөрөгчийн бөмбөг зэргийнхээ туршилтаар дэлхий дахиныг заналхийлсээр байна.

-Харин 2009 оны энэ өдөр АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама Нобелийн шагнал хүртэж байв. Барак Обамагийн цөмийн зэвсгийг хорогдуулах, зөрчил мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулахад гаргасан хүчин чармайлтыг нь үнэлж Энхтайвны салбарын Нобелийн шагнал олгосон билээ.


-2009 оны энэ өдөр мөн Пакистаны Пешавар хотод террорист халдлага болж, 50 хүн амиа алдан 100 гаруй хүн шархадсан эмгэнэлт явдал болж байлаа.


-Аравдугаар сарын 9-ний өдөр дэлхийн түүхэнд нөлөө үзүүлсэн олон алдартан төрсөн байдаг. Тухайлбал, 1940 оны энэ өдөр домогт “Битлз” хамтлагийг үүсгэн байгуулагч, Британийн рок хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч Жон Леннон мэндэлжээ. Сонирхолтой нь 1975 оны энэ өдөр түүний хүү Шон Таро Оно Леннон төрсөн байна. Аавтайгаа нэг өдөр төрсөн тэрбээр хөгжимчин, бас жүжигчин болсон юм.


-Тэгвэл 1980 оны энэ өдөр Шведийн хоккейчин, олимп, дэлхийн аварга Хенрик Зеттерберг төржээ. Тэрбээр Швед төдийгүй дэлхий дахинд алдартай хоккейчин билээ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗООГИИ(66.181.176.253) 2017 оны 10 сарын 09

ТЭР ХҮҮХЭД ТЭВЭРСЭН ЗУРГИЙГ ЭНХТУУЛ ЭНХМАНЛАЙ 2 БАЙНА ГЭЖ ХАРЛААШД ХА ХА ХА

0  |  0
Top