Бангладешд дүрвэгсдийн завь осолдож хоёр хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 09

Бангладешийн Наф голын эрэг хавьд дүрвэгсдийн завь осолджээ. Үүний улмаас хоёр хүн амиа алдсан аж. Тэд мусульман шашинтнууд байсан бөгөөд хүчирхийллээс зугтаж явсан талаар “ВВС” мэдээллээ.

Мөн олон хүн сураггүй болсон тул авран, хайх ажиллагаа явагдаж байна. Мөн завь осолдох үед завин дээр зуу орчим хүн байсан. Тэдний 60 орчим нь хүүхэд байсан аж. Энэ талаар Рахин тосгоны эргийн харуулын дарга Алауддин Наяан мэдээлжээ.

Түүнчлэн тус голын хамгаалалтын албаны ажилтан Абдул Жалил хэлэхдээ, “Бид одоогоор амьд үлдсэн хүмүүстэй ярилцаж байна. Тэд нэг завинд 30-35 хүн зорчиж явах ёстой байтал 80-100 хүн зорчиж явсан тухай хэлсэн” гэв. Харин энэхүү аймшигт ослын тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буйгаар, “Цаг агаарын таагүй байдлаас болж завь осолдсон” гэсэн байна.

Мөн ийм төрлийн осол өнгөрсөн долоо хоногт дүрвэгсдэд тохиолдсон юм. Үүний улмаас 23 хүний цогцсыг олсон. Гэвч эрэн хайх ажиллагааны үеэр олон цогцос олдсон бөгөөд нийт амиа алдагсдын тоо 60 хүрч байжээ. Тэдний ихэнх нь амьд гарахын тулд сэлсээр байсан боловч тамирдан, живж амиа алдсан аж.

Г.Хүслэн

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top